Хэрэглэгчийн байгууллагынхан нийтийн тээврийн шинэчлэлийг эсэргүүцэв
Нийслэлийн Хэрэглэгчийн байгууллаас нийтийн тээврийг шинэ системд шилжүүлэх “Цахим карт”-ны үйлчилж байгаа үйлчилгээний байдал, хэрэглэгчдийн санал хүсэлт, эрхийн талаар мэдээлэл өглөө. Тэд нийтийн тээврийн шинэчлэлийг эсэргүүцэж байгаа аж. Учир нь үйлчлүүлэгчид цахим картаа уншуулахаас уншуулахгүй нь их, мөн  үнэгүй зорчих иргэдэд хяналт тавьж чадахгүй байна гэх зүйлийг хэлж байлаа. Ингээд тэд дараах санал, шаардлагыг нийслэлийн удирдлагуудад хүргүүлэхээр болжээ.  

1. Эдийн засгийн байдал муу, хүн амын амжиргааны түвшин муу, оюутан сурагчдын хичээлийн шинэ жил эхлэж байгаа энэ үед заавал энэ үйлчилгээг нэвтрүүлэх нь их буруу.   

2. Нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй нийтийн тээврийн 21 аж ахуйн нэгжийн нэг нь төрийнх, бусад 20 тээврийн хэрэгслийн хувийн байгууллагууд. Энэ газрууд мөнгөн орлогоо хэрхэн бүрдүүлэх вэ? өмнөх шигээ ажил буухад мөнгөө гар дээрээ тоолоод авдагаа больсон учраас тогтмол мөнгөн орлого үгүй болж цаашид үйлчилгээнд гарах боломжгүй болсон.

3. Смарт картаа аваагүй бол есдүгээр сараас  эхлэн 1000 төгрөгөөр зорчуулна гэсэн шийдвэр уян хатан биш. Нэг талаар нийтээрээ энэ системд бушуухан шилжээсэй гэсэн зөв шаардлага боловч нөгөө талаар мөнгөгүй хүмүүст мянган төгрөгөө зорчих гэдэг маш хүндрэлтэй шүү дээ.

4. Урд нь явж байсан автобусны чиглэл өөрчлөгдөж 16 чиглэлд богиносгосон ирээс явж байгаа. Нэг ирээсээр хүссэн газартаа хүрдэг байсан бол одоо гурван удаа дамжиж байж нэг газарт хүрч байх жишээтэй. Тэгэхээр есдүгээр сарын 01-ээс эхлэн хэрвээ би смарт картгүй бол хүссэн газартаа очихын тулд 3000 төгрөгөөр зорчих болж байна. Гэтэл хүмүүс одоо талхаа таллаж худалдаж авч байгаа ийм л хэцүү цаг үе.  

5. Хэрвээ дээрх асуудлуудыг шийдвэрлэж, зохицуулалт хийхгүй бол манай хэрэглэгчид шууд үнэгүй зорчих байдал руу аясаараа шилжиж байна. Учир нь смарт картгүй, мөнгөгүй иргэд шууд л ороод суучихна. Гэтэл мөнгөө өгөөгүй иргэдтэй жолооч ямар ч хэл ам хийх, арга хэмжээ авах эрхзүйн зохицуулалт байхгүй учир хэн ч хариуцлага тооцохгүй. Тиймээс өнөөдрөөс эхлээд Хэрэглэгчийн байгууллага ажилгүй болсон автобусны кондукторуудыг хянагчийн байдлаар явуулаачээ гэсэн санал гаргаж байна.

6. Мөн оюутнуудын асуудал маш хүнд байгаа. Яг хичээл сургууль эхлэхийн өмнө богино ирээс бүхий маршруттай болгож өөрчилж байгаа нь учир дутагдалтай байна. Буудал дээр маш олон хүмүүс бөөгнөрч байгаа учраас автобусууд удаан, хөгшид ахмад бууж суухад хэцүү. Холын чиглэлээс ирж байгаа оюутнуудын эцэг эхчүүд уйлж байна. Оюутнууд хичээлдээ явна, давтлагандаа явна, хоол хүнсэндээ зах явна гэх мэтээр аав ээжээсээ ирсэн бүх мөнгийг автобусанд өгөөд дуусгах боллоо. Энэ байдлаар ажиллавал дэвшилт бус доройтол болох юм.

7. Хөдөө орон нутгаас орж ирсэн иргэд карт авах уу? 1000 төгрөгөөр зорчих уу?  гэсэн асуудалд хэрэглэгчийн байгууллагаас ямар нэгэн эсэргүүцэл илэрхийлэхгүй. Учир нь  хөдөө орон нутгийнхан ч, гадны иргэн ч бай Улаанбаатар хотод хэд хоног амьдарснаас үл хамааран хотын дүрэм, журмыг мөрдөх ёстой гэв.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ... 2015-08-31 11:28:45
    Карт яахав аяндаа бүгд картжина бз.Харин чиглэл гэж жонхуу бнаа.Маш их чирэгдэлтэй.Буугаад суугаад дамжсаар цаг алдаж гүйцлээ.Ёстой хараал идсэн чиглэлүүд.
    103.14.38.2
    Мэдэгдсэн Хариулах
  • 666 2015-08-30 13:40:17
    Энд дэмжсэн хүмүүс НТГ-ынхан байх даа. Улс орон нь хямарцан, иргэд нь орлогогүй шахуу байхад ийм юм нэвтрүүлэх цагаа мөн олов оо?! Дан богино эргэлт,
    122.201.24.2
    Мэдэгдсэн Хариулах
  • bolop 2015-08-30 04:09:57
    xamag xvn ajilgvi bolgood yun shinchlel bdag yum xeweer n bolgowol taarna
    202.126.91.96
    Мэдэгдсэн Хариулах
  • zol  2015-08-29 08:51:44
    kart yaxu zvger l sanagdjga xarin chiglel oorchlgdsn ni utgagv bnaa
    203.194.114.86
    Мэдэгдсэн Хариулах
  • bilguun 2015-08-28 20:45:31
    olloo, taa nar boloochee! dandaa mongoliin hogjil hoshin tawasan jum bicheh jumaa odoo boli en sait chin uhuulag surtchilgaa jawuuldag jum?
    87.210.74.32
    Мэдэгдсэн Хариулах
  • Чимэг 2015-08-28 17:22:33
    Дэмий юм ярьж олныг битгий турхир.Дандаа бэлэн юм идсээр даварч байна.Нийслэлд хел тавьсан л бол дvрэм журмы нь сахих хэрэгтэй
    150.129.143.208
    Мэдэгдсэн Хариулах
  • Ress 2015-08-28 16:31:01
    Ires gedeg chiher bdag bhaa
    112.72.13.183
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-08-28 15:43:52
    Нийтийн тээврийн шинэчлэлийг дэмжиж байна. Бүгдээрээ өөрийгээ бас бусдыг хүндэтгэж шударга байцгаая.
    103.26.194.138
    Мэдэгдсэн Хариулах
  • joom 2015-08-28 15:11:14
    tsoon nohodiin hiij bui ajil
    103.26.195.147
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-08-28 14:41:33
    цүнх саваа, хармаанаа ухаж төвөг удаж байхаар цүнхэн дотроосоо ч уншууулчихаж болдог хялбар, юмаа алдчихвий гэж бодохгүй сэтгэл амар ёстой сайхан ажил болсон
    103.229.120.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Jiriin irgen.zahialgaar bichigch bish sh 2015-08-28 14:36:30
    Door bichsen setgegdeluud bugd hydal.deerh shaardlaga bol harin unen shu.
    150.129.140.130
    Мэдэгдсэн Хариулах
  • baagii 2015-08-28 14:12:18
    tsahim kart mash ih taalagdaj baigaa
    202.126.91.168
    Мэдэгдсэн Хариулах
  • oogii 2015-08-28 08:33:03
    ямар тэнэг шалтгаанууд вэ? нэг хүн биш бүхэл бүтэн олон нийтийн байгууллага ийм тэнэг юм ярьж суухаар гайхаад барахгүйнэ. шинэ систем маш их таалагдаж байгаа.
    202.131.225.147
    Мэдэгдсэн Хариулах
  • хэн мэдлээ  2015-08-28 08:22:41
    чиглэлийн асуудлаа өөрчилөөч энэ маягаар чиглэл нь үнэхээр галзуу хүний тэмдэглэл шиг болжээ. картаа тэгж байгаад жигдрэх байлгүй.
    203.194.114.28
    Мэдэгдсэн Хариулах
  • 1 2015-08-28 08:09:52
    каарт уншуулах нь маш амар болсон. галзуу маягийн кондуукторууд нь байхгүй. хүмүүс ихэнх нь л каартаа уншуулах гээд байгаа нь харагдаж бсан. юуг хэрэглэгч гэд ...
    202.131.252.217
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-08-28 07:00:46
    Японтой харьцуулна гэсэн чинь юу гэсэн үг вэ? Японы 1 цагийн ажлын хөлс манай улсын бараг тал хувь нь авч байгаа /сард 300 000 төг/ сарын цалинтай тэнцэнэ шүү ...
    150.129.142.139
    Мэдэгдсэн Хариулах
  • Жура 2015-08-28 06:58:32
    Ирээс гэж юугаа хуцаад байнаа.
    103.229.120.202
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-08-28 06:51:20
    Бүх хүмүүсийг картын системд шилжүүлэх арга хэмжээ болохоос үнэ 500 төгрөг хэвээрээ бгаа шүү дээ. мөнгөний хайрцагаа дунд хаалган дээр байрлуулаад хяналт хий.. ...
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • hi 2015-08-28 06:50:41
    шинэчлэлиййг дэмжиж байна,буцаж няцахгүй шүү ,ЭНЭ ЧИГЭЭРЭЭ Л АЛДАА ОНООГОО ЗАСААД ЦААШАА Л АЛХ, БИД ХӨГЖИМӨӨР СОЁЛЖМООР БАЙНА,
    182.160.36.206
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-08-28 06:48:49
    Шинэчлэлийг дэмжиж бна. 1000 ч гайгүй бнаа. Японд 210 иен буюу 3000 гаруй төгрөгөөр нэг талдаа явдаг шдээ.
    103.229.120.152
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-08-28 06:27:01
    olon damjuulj baidgaa boloichee ta tuurchih um
    203.194.114.252
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-08-28 06:17:12
    Түцнээс ганц карт авах тийм хэцүү юу? Тэр карт чинь бас тийм үнэтэй биш. Бүх зүйлийг муу талаас нь шүүүмжлэх гээд ядсан хүмүүс их байх юмаа
    202.131.236.170
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-08-28 05:52:51
    Niitiin teeveriin shinechilliig demjij bna.
    103.26.193.96
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-08-28 05:45:03
    Хувийн автобусны компаниуд шинэлэг зүйлийн зарим нэг алдаан дээр дөрөөлөөд мушгиж өгөх юмаа сайн талаас сайжруулаад 2-3 дамждагыг эргэн харах хэрэгтэй ,
    112.72.13.50
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-08-28 05:42:29
    Картаар одоо явахгүй бол хойш тавих шаардлагагүй тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлыг хурдлах шаарлагатай хотын зардлыг тооцож амьдрах хэрэгтэй. Хүмүүс соёлтой...
    183.177.97.28
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-08-28 05:34:51
    Картаар ч явдаг мөнгөө төлөөд ч явдаг байх хэрэгтэй юун 1000 төгрөг арай хэтэрч байна ардчилал хүний эрх хаа байна вэ?
    103.10.23.169
    Мэдэгдсэн Хариулах
  •  2015-08-28 05:18:07
    Энэ бүдүүлэг байгууллагыг өөрийг нь татан буулгаач ээ. Зөв зүйтэй шинэчлэлийг эсэргүүцдэг ямар ухамсаргүй юм бэ.
    112.72.13.87
    Мэдэгдсэн Хариулах
  • 5 2015-08-28 05:16:05
    Humuus munguu tuluud kartaa unshuulaad l yavj bna lee shuu dee, yu ni bolohgui bgaan be. Buh humuusees ene talaar sudalgaa avch chadsan um uu. Its okey
    124.158.77.5
    Мэдэгдсэн Хариулах