Лондонгийн олимпийн аварга Тагир Хабулаев “Чингис хаан” гран-прид оролцоно
Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн календарчлагдсан төлөвлөгөөний дагуу Чингис хаан Гран при тэмцээн долдугаар сарын 4-6-ны өдрүүдэд манай эх оронд явагдах билээ. Энэхүү олимпийн эрхийн оноо олгох тэмцээнд оролцох мэдүүлгээ дэлхийн улсууд ирүүлсээр байна. Тэгвэл үүнээс хамгийн сонирхол татаж байгаа жин эрэгтэйчүүдийн -100 кг-ын жин бөгөөд олимп, дэлхийн аварга ОХУ-ын алдарт бөх Тагир Хайбулаев манай оронд хүрэлцэн ирэхээр болжээ. Тэрбээр Лондонгийн олимпийн наадамд манай хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр аваргыг ялж түрүүлснээсээ хойш тэмцээнд оролцоогүй бөгөөд Чингис хаан Гран прид анхлан зодоглох гэж байна. Түүнчлэн Лондонгийн олимпийн хүрэл медальт Димитри Петерс ч гэсэн Чингис хаан Гран прид зодоглохоор албан ёсоор мэдүүлгээ ирүүлжээ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • er hun  2014-06-11 18:04:35
    goyo temtseen bolj alaltsah n dee. ene zaluu ch novshiin kimchi shig tenegtelgui manai avargiig tushij bosgoj, shagnaliin tavtsan ruu tataj garga baisan.
    159.178.227.166
    Мэдэгдсэн Хариулах