Хадам эцэг нь бэрээ шинждэг

Найм, есдүгээр сарыг хуримын сар гэдэг. Харин хуримын ёслол дэндүү европжиж, Монголын уламжлалт хурим, ёс дэг мартагдах дөхөөд байна.

Иймд монголчуудын хуримын ёс дэгийн тухай гэр бүл судлаач, доктор З.Түвшинсайханы зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай.

ХҮРГЭН, БЭРИЙГ ШИНЖИХ ЭРТНИЙ ЁС БИЙ

Монголчууд эрт үеэс охиноо хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинждэг байжээ. Айл гэрийн сүлд, ноён нуруу болох эр хүн алсын хараатай, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэмсэг ёсыг сахиж чадвал oрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг байж. Харин бэрийг хүүгийн эцэг шинждэг. Хүүдээ тохирох, ухаалаг, үйлэнд уран, үгэнд цэцэн, цай сайтай, ажилч, амьдралын ачааг тэнцүү үүрэлцэхүйц бүсгүйг сонгож, 6-8 сар ажиглаж, нутгийн ахмадууд түүнд хэрхэн хандаж байгааг танддаг байна.

Мөн удам гарал, хүргэн бэрийн сэтгэлийн нийлэмж, зан чанар, царай зүс, ёс журам, нас, жил зохицох зэрэг долоон шинжээр шинжиж гэрлүүлдэг уламжлалтай байжээ.

БЭР ХУРИМЫНХАА ДАРАА ТӨРСӨН ГЭРТЭЭ САР ОЧДОГГҮЙ

Хуримын ёслол эхлэхэд хоёр бэргэн бэрийг хөтөлж, хадам эцгийн гэрт оруулж, зүүн урд талд цагаан эсгий дээр сөхрүүлэн суулгадаг. Энэ үед бэрийн хоёр гарт цагаан даавуун уут углаж, өөх, шар тос галд өргүүлэх учиртай аж. Тулга бол өрх гэрийн гал голомт бөгөөд түүний гурван хөл нь гэрийн эзэн, эзэгтэй, бэр гурвыг төлөөлдөг гэж үздэг. Хуримлах ёслолын үед эхлээд нөхөр нь галаа асааж, эхнэр нь цайгаа чанаж, бурхандаа өргөөд дараа нь хадам аав, ээж, ирсэн зочдод аягалж барина.

Эхний галыг нөхөр асаадаг нь “Эцгийн голомтоос гал тасаллаа. Бид хоёр энэ галыг хэзээ ч бөхөөхгүй үүрд авч явна” гэсэн утгатай юм. Харин бөгж нь “Бид нэг хүн мэт гагнагдлаа” гэсэн санааг илэрхийлж буй аж. Хуримын үед солилцох бөгж ихэвчлэн хаан бугуйвч, хатан сүйх хээтэй байдаг. Энэ нь шинэ хосыг урт удаан, аз жаргалтай амьдрахын бэлгэдэл. Хуримын маргааш эхнэр эртлэн босч, өрхөө татаж, галаа асаан цайгаа чанана.

Эхлээд наран мандах зүгт дараа нь дөрвөн зүг, найман зовхис, тэнгэр хангайдаа өргөөд орно. Үүний дараа бурхандаа өргөж, нөхөртөө аягална. Хуримласан oдрooс эхлэн бэр нэг cap төрсөн гэртээ очихгүй. Харин аав нь гурав хоногийн дараа охиноо эргэж хүргэнийдээ ирдэг уламжлалтай ажээ.


Зууны мэдээ
Ч.Гантулга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эрдэнэцэцэг 2022-03-15 05:18:28
    Тулга бол өрх гэрийн гал голомт бөгөөд түүний гурван хөл нь гэрийн эзэн, эзэгтэй, бэр гурвыг төлөөлдөг гэж үздэг гэжээ. эзэгтэй нь өөрөө бэр юм байгаа биз дээ ...