Жижиг уурын зуухнуудыг цэгцэлж чадвал утаа 20 хувиар буурна
Улаанбаатар хотын утаа сүүлийн хоёр  жилд шат дараалсан арга хэмжээ авсны дүнд бага ч гэсэн хувиар буурч байгаа. Утааны ихэнх хувийг бүрдүүлдэг гэр хорооллын иргэдийн дийлэнх нь утаа бага ялгаруулдаг зуух хэрэглэх болсон.  Гэсэн хэдий ч автомашины утаа болон Улаанбаатар хот дахь жижиг уурын зуухнуудаас гарах утаа байсаар байгаа. Харин өнгөрсөн жилээс уурын зуухны утаатай тэмцэх ажлыг эхлүүлсэн. Энэ ажил тун удахгүй үр дүнгээ өгнө гэдгийг  албаныхан онцолж байна.  
 
Улаанбаатар хотод 1000 гаруй уурын зуух байдаг. Гэр хороолол дахь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хороо зэрэг төрийн байгууллагуудын халаалтыг шийдэх зорилгоор байгуулсан уурын зуухнууд юм. Эдгээр уурын зуухнаас ялгарч байгаа утаа нийслэлийн агаарын бохирдлын 20 орчим хувийг үүсгэдэг гэсэн тооцоо байгаа юм. Уг нь уурын зуухтай байгууллагуудыг төвлөрсөн шугамд холбочих юм бол нийслэлийн утаа 20 хувиар буурах боломжтой болох нь.  
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • uhaaral hairlana 2015-10-19 05:53:26
    Utaand zartsuulj baigaa ter olon ter bum tugruguu uur zvild bish tsahilgaanaa hymdruilahad zartsuulsan bpl niisleliin utaa 90% buurah bailaa
    203.194.118.11
    Мэдэгдсэн Хариулах
  • нж 2015-08-28 02:29:37
    ихсээд л байгаа болохоос буурч байгаа юм алгаа._ дээр нь өмхий үнэрийн бохирдол нэрмээс болж байна:. агааын бохирдолд олон ойлголт ордог шүү дээ.
    203.194.114.28
    Мэдэгдсэн Хариулах
  • ТЭВЧЭЭР АЛДАГЧ 2015-08-27 06:52:46
    иНГЭВЭЛ 20 % БУУРНА, ТЭГВЭЛ 30% БУУРНА. БҮҮР БАЙЧИХААД НОДЛИН 30 % БУУРААД БАЙНА ГЭЖ ИРЭЭД Л ЯРИАД БИЧЭЭД БАЙСАН ШҮҮ ДЭЭ. тЭР ҮР ДҮН ЧИНЬ ХААНА БАЙНА АА?
    112.72.13.135
    Мэдэгдсэн Хариулах
  • F 2015-08-27 06:44:29
    20 bish ee 2 shuu
    203.194.114.28
    Мэдэгдсэн Хариулах