Манай баг тамирчид долдугаар байрт жагсаж байна
Жүдо насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээд Казахстан улсын нийслэл Астана хотноо дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна.

Тэмцээнийг гурван өдрийн дараах байдлаар  Японы баг тамирчид гурван алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар  тэргүүлж байгаа бол зохион байгуулагч Казахстаны шигшээ баг нэг алт, нэг мөнгө, нэг тавдугаар байрт орсон амжилтаар хоёрдугаар байрт бичигдэж байна. Гуравдугаар байрт  БНСУ-ын жүдочид нэг алт, гурван хүрэл, нэг долдугаар байрт орсон ажилтаар бичигдэж байна.

Харин манай баг тамирчид хоёр хүрэл,  гурван  тавдугаар байр,  нэг долдугаар байр гэсэн амжилтаар долдугаар байрт бичигдэж байна.

Тэгвэл тэмцээний дөрөв дэх өдөр энэ байр өөрчлөгдөх эсэх нь татамид гарах гурван тамирчнаас хамаарна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн аваргууд тодорно. Эрэгтэйчүүдийн 81 кг-д олон улсын хэмжээний мастер О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-д  Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмид нар хүч үзнэ.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2015-08-27 02:57:17
    ЗӨВ ШҮҮ
    103.229.121.200
    Мэдэгдсэн Хариулах