Тэгш эрх бахархалын олон улсын өдрийг тохиолдуулан мэдээлэл хийнэ

09:30 цагт: Хойд Судан улсын Дарфур мужид явагдаж буй НҮБ, Африкийн Холбооны хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Цэргийн хээрийн II шатны эмнэлгийн VII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ажиллагаа ЗХЖШ-т болно.

10:00 цагт: Сонгино Хайрхан Дүүргийн Удирдлагуудтай СХД, ЗДТГ-ын хурлын танхимд  Сонгино Хайрхан Дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенц, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “эрхийг бодит болгоё” Инчеоны стратегийн хэрэгжилтийн талаар уузалт, хэлэлцүүлэг хийнэ.

10:00 цагт: НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар Усан спорт сургалтын төвийг ХХК болгон өөрчлөх тухай, нийслэлийн Ачиж журамлах төв аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

11:00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд Тэгш эрх бахархалын олон улсын өдрийг тохиолдуулан Монгол дахь ЛГБТ хүмүүсийн хууль эрх зүйн орчин, тэдний эрх, одоогийн нөхцөл байдлын талаар ЛГБТ төвийн гүйцэтгэх захирал, эрх зүй хөтөлбөрийн менежер болон бусад албан тушаалтнууд мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Засгийн газрын хуралдааны Мэдээллийн танхимд "Сайдын цаг" уулзалтад БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно.

14:00 цагт: Монгол Цэргийн музейд Ялалтын 70 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн медаль гардуулах ёслол болно.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өбб 2015-08-27 03:41:35
    ЛГБТ тэгш эрх хэрэггүй хөөж туух хэрэгтэй: том жижиг дарга нар гудамж шүрдэж тэгш эрхээ харуул.
    203.194.114.28
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-08-27 02:35:47
    монголд мөнгөтөй ,эрх мэдэлтэнгүүд дураар дургигсад эрхээ эдэлдэг Ард түмэнд үг хэлэх жагсах цуглах эрх ч хаагдаж байна
    150.129.142.23
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-08-27 02:34:00
    Ухаж сэндилсэн газар шороо, эх дэлхийдээ учруулсан хор хохирлоороо бахархах уу дэлхийд тэргүүлэх шахсан өр төлбөр, ядуурсан улс орноороо бахархах уу
    150.129.142.23
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2015-08-27 01:28:44
    ЗӨВ ШҮҮ
    103.229.121.200
    Мэдэгдсэн Хариулах