Алт  олборлогчдод 256 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ
Уул уурхайн сайд Р.Жигжид Эдийн засгийн өсөлтийг хангах, гадаад валютын цэвэр нөөцийг нэмэгдүүлэх, алт худалдан авах урьдчилсан санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүдэд 256 тэрбум төгрөг олгох болсон талаар өчигдөр мэдээллээ.
 
 Засгийн газраас баталсан “Алт худалдан авах урьдчилсан санхүүжилтийн тогтолцооны тухай” тогтоолын хүрээнд дээрх ажлыг хэрэгжүүлж буй аж.  Тодруулбал алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн хүсэлт, өрийн баталгааны санд төлсөн шимтгэлийг үндэслэн нийт санхүүжилтийн үндсэн төлбөрийн 50 хүртэлх хувьд Засгийн газрын өрийн баталгаа гаргах юм байна. Одоогийн байдлаар нэр бүхий 46 аж ахуйн нэгжийн санхүүгийн дэмжлэг авах хүсэлт ирүүлсэн бөгөөд дээрх тогтоолын хэрэгжилтийг  хангахаар Уул уурхайн яам, Монгол банк, Сангийн яамнаас ажлын хэсэг гарчээ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-08-29 14:38:09
    harin mongo avah baital. Yun mongo ogoh vee. iimdeere tulsan bol shuud zogsooson deer hutsdag hulgaachuud yumaa
    112.72.13.91
    Мэдэгдсэн Хариулах
  • ккк 2015-08-27 06:39:56
    Бид алт ухаад ухаад юу ч хожоогүй. Зөвхөн сүйдсэн байгаль, хэрүүл тэмцэл л ирсэн. Амьдрал дээшлээгүй.
    27.123.213.245
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-08-27 02:37:49
    алт ухагсад ямар их аюул сүйрэл хор хохирол авчрахыг мэдэхгүй байж Уух усгүй амьсгалах агааргүй болж алтаа идэж ууж алтаар амьсгалаарай
    150.129.142.23
    Мэдэгдсэн Хариулах
  • худлаа шаа 2015-08-27 02:18:59
    ярьдаг шигээ ажлаа хийгээч. 10 хоногийн өмнө мэргэжлийн хяналт нэртэй луйварчид чинь уурхайнуудаар явж мөнгө нэхээд ихэнхийг нь лацдаад зогсоогоод явсан байна. ...
    182.160.1.50
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-08-27 01:17:57
    алт олборлогчид ийм байдалд орсон байхад жирийн ард олон ямар байгааг төсөөлж үзээрэй эрхэм улс төрчидөө, төр засгийн удирдлагуудаа. тэгээд энэ хэний ГАВЬЯА вэ?...
    203.194.113.58
    Мэдэгдсэн Хариулах