Д.Сумъяа, С.Ням-Очир нар хүрэл медаль хүртлээ
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ эдгээр өдрүүдэд Казахстан улсын нийслэл Астана хотноо үргэлжлэн явагдаж байна. Рио-2016 олимпийн оноо цуглуулах сүүлийн дэлхийн аварга гэдэг утгаараа улс,улсын шилдэг жүдочид цуглараад байгаа. Манайх ч мөн нэлээд бэлтгэж хөнгөн жиндээ найдлага тээн Астанаг зорьсон. Харамсалтай нь тэмцээний эхний хоёр өдөр дэвжээнд гарсан хөнгөн жингийн манай  шилдэг жүдочид шигшээ наймаас цааш явж чадсангүй. Дэлхийн аварга Г.Болдбаатар, М.Уранцэцэг нар тэмцээний эхний дэвжээнд гарсан ч  Г.Болдбаатар хүрэл медалийн төлөөх барилдаанд  Солонгосын бөхөд ялагдаж тавдугаар байрт шалгарсан.

Тэмцээний хоёр дахь өдөр мөн л манайханд  бага зэргийн аз дутаж Д.Төмөрхүлэг хүрэл медалийг атгаад алдсан юм. Харин тэмцээний гурав дахь өдөр  манай дөрвөн бөх дэвжээнд гарсан бөгөөд хоёр нь медалийн тавцанд зогсож ард түмнээ баярлууллаа. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд манай шилдэг тамирчин Д.Сумъяа хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд олимпийн хүрэл медальт С.Ням-Очир мөн хүрэл медаль хүртлээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.