Р.Түвшинбат: Концессын гэрээгээр барихаар болсон зарим сургуулийн барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгө рүү шилжүүлэх шаардлагатай
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга  Р.Түвшинбаттай  цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Энэ жил хэдэн мянган зургаан настнууд  сургуулийн босго алхах вэ?
-Энэ жил нийтдээ 27 мянга гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэн орно.
 
-Өнгөрсөн хавар зургаан настнуудын бүртгэлийг явуулсан. Харин бүртгүүлж амжаагүй 5000 хүүхэд байгаа гэсэн. Тэдгээр хүүхдүүдийг яах вэ?
-Бид нэгдүгээр ангийн хүүхдүүдийн бүртгэлийг өнгөрсөн хавар таван сард явуулсан. Энэ үеэр бол 77  орчим хувь нь бүртгүүлсэн байгаа. Боловсролын тухай хуулиар бол  зургаан настай бүх хүүхдүүд нэгдүгээр ангид элсэн орох ёстой. Тиймээс хавар бүртгүүлж амжаагүй тэдгээр хүүхдүүд одоо хичээл эхлэхээс өмнө хамрах тойргийнхоо сургуульд бүртгүүлээд  орох ёстой. Бид яагаад хавар  бүртгэл явуулсан бэ гэхээр  энэ жил яг хэдэн хүүхэд сургуульд элсэн орох вэ гэдэг тоогоо төсөв батлагдахаас өмнө гаргах гэж бүртгэсэн. Харин зарим эцэг эхчүүд маань хуучин зарчмаараа найман сард  бүртгэнэ гэж ойлгоод хоцорсон ч байна. Зарим нь хөдөө гадаа амарч яваад хоцорсон  байна.
 
-Энэ жил нэг хүүхдэд ноогдох хувьсах зардал хэд байгаа вэ?
-Хуучнаараа байгаа.Өөрчлөгдөөгүй.
 
-Сургуулийн хүрэлцээ хэр байгаа вэ? 27 мянга гаруй зургаан настнуудыг ачаалалгүй сургах боломж бий юу?
-Хүрэлцээ гэхээсээ илүү сургах ёстой учраас яаж ийж байгаад л сургана. Эцэг эхчүүд хувийн хэвшлийн сургуулийг сонгож сургадаг. Тэгэхээр үлдсэн хүүхдүүдээ бүгдийг нь л улсын сургуулиудад хувааж элсүүлнэ.  Хүрэлцээний хувьд гэвэл анги дүүргэлт жилийн жилд л өндөр байдаг. Өнгөрсөн хичээлийн жилд нэг ангид 44 хүүхэд дунджаар суралцаж байсан. Энэ жил ч ялгаагүй энэ хавьцаа л байна даа. Өнгөрсөн хавар анхны арван хоёрдугаар ангийнхан төгсөлтөө хийж  нийслэлийн хэмжээнд зургаан мянга гаруй хүүхэд сурагчийн ширээнээс оюутны ширээнд шилжлээ. Гэтэл энэ жил нэгдүгээр ангид элсэгчдийн тоо 27 мянга гаруй байна. Тэгэхээр тооны зөрүүнээс шалтгаалаад ачаалал бага зэрэг нэмэгдэх л байх.  Бидний төлөвлөгөөгөөр 24 сургуулийн 180 бүлэг гурван ээлжээр хичээллэх байх. Харин бусад нь хэвийн хоёр ээлжээр хичээллээд явна.
 
-Сурах бичгийн хувьд хэр хүрэлцээтэй байгаа вэ? , үнэ ханшийн хувьд ямар байгаа вэ?
-Сурах бичгийн хувьд бага ангийнханд бол үнэгүй тараадгаараа тараана. Бид дүүргүүдэд хүргүүлсэн байгаа. Хичээл эхлэхээр сургуулиудаараа тараах байх. Харин дунд ангийнхны хувьд зарим нь хэвлэлтээс хараахан гараагүй байна. Бүрэн хэвлэгдэж дуусахаар номын худалдаануудаар худалдаална. Дунд ангийнхны 40 орчим хувь нь амьдралын  боломж тааруу  айлын хүүхдүүд байна гэсэн судалгаа гарсан.  Тэдгээр хүүхдүүдэд бол сурах бичгийг үнэгүй тараана. Харин үлдсэн хүүхдүүд сурах бичгээ номын худалдаанаас авч хэрэглэнэ.
 
-Нийслэлийн нэлээд хэдэн сургууль, цэцэрлэгийн барилгуудыг мэргэжлийн хяналтаас актлах шийдвэр  гаргаж,  эхнээсээ зарим барилгуудыг нурааж шинэ барилгын ажил эхлээд байгаа. Зарим нь бол бүр гацсан байгаа. Харин сүүлийн хэд хоногт энэ хичээлийн жилд нэлээд хэдэн сургууль ашиглалтад  орно гэж байна. Тэгэхээр энэ хичээлийн жил эхлэхэд буюу есдүгээр сарын 1-нд яг хэдэн сургууль ашиглалтад орох вэ?
- Яг есдүгээр сарын 1 гэвэл одоогоор алга. Бид гуравдугаар сургуулийг 9 сарын 1-нд нээлтээ хийчих байх гэсэн төлөвлөгөөтэй байсан. Гэвч арай амжихгүй болоод байна. Учир нь улсын комисс наймдугаар сарын 28-нд хүлээж авч, шалгана гэсэн. Үүний дараа сургуулийн ширээ, сандал, тоног төхөөрөмжөө байрлуулах ёстой. Тэгэхээр арай л амжихгүй болов уу. Мөн 11 дүгээр сургуулийн барилгын ажил  үргэлжлэн явагдаж байна. Тус сургуулийн шинэ байр аравдугаар сарын 30-нд дуусах төлөвлөгөөтэй байгаа.
 
-Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн барилгын ажил хэзээ эхлэх вэ?
-14 дүгээр сургуулийн хувьд барилгын ажлыг энэ хичээлийн жилдээ багтаагаад эхлүүлэх  төлөвлөгөө байна. Тус сургуулийн барилгыг барих ажлыг концессын гэрээгээр хийх ажлын тоонд оруулсан байгаа. Харамсалтай нь концессын гэрээгээр барих эзэн олдохгүй байна. Тиймээс энэ ондоо бол багтаж ашиглалтад  орохгүй байх.
 
-Актлагдсан  цэцэрлэгүүдийн тухайд энэ онд  хэд нь ашиглалтад орох вэ?
-Актлагдсан цэцэрлэгүүдийн тухайд мөн л дөрвөн цэцэрлэгийн барилга концессын гэрээгээр баригдах барилгын тоонд орчихсон байгаа. Харин бага сургууль цэцэрлэгийн 14 цогцолбор баригдаж байгаагаас 12-ыг нь энэ ондоо багтааж ашиглалтад оруулна.
 
 -Концессын гэрээгээр барих эзэн олдохгүй бол яах уу?
-Бидний зүгээс бол аль болох яаралтай ажлыг эхлүүлэх л бодлого барьж байна. Гэхдээ концессын гэрээгээр барилга барих компани тийм ч  амар олддоггүй юм байна.  Тиймээс энэ ондоо багтааж  концессын гэрээгээр барих эзэн олдохгүй бол ирэх оноос улсын төсөв рүү шилжүүлэх шаардлагатай. Энэ талын зохицуулалтыг ч бид хийх болно.
 
Ярилцсанд баярлалаа
 
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gantulga 2015-08-27 13:17:08
    Kontsessiin geree gedeg bol yag odoo mongol ulsad hereggui zuil. Yagaad gevel kontsesiin une gedeg bol onoogiin urtugiig 2-3 dahin nugalsan une baidiin.
    103.26.194.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Баттулгад  2015-08-27 02:14:23
    Буулгасан сургууль , цэцэрлэг бариулж эцэг эхчүүд хүүхүүдийг баярлуулахгүй юм уу та Буулгуулахдаа үнэхээр сайн байсан шүү
    122.201.21.151
    Мэдэгдсэн Хариулах