29 албан хаагчийг  Энхийн төлөө медалиар шагналаа
Даян дэлхийн улс орнуудын амар амгалан, эв нэгдэл, энхтайвны төлөө Бүгд Найрамдах Судан Улсад НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож, дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг халуун цэгт авхаалж самбаа, сонор сэрэмж алдалгүй ажил үүргээ нэр төртэй биелүүлэн Мотобуудлагын дөрөвдүгээр ээлжинд үүрэг гүйцэтгэсэн Онцгой байдлын албаны 29 албан хаагчийг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч уулзлаа.

Энхийг сахиулах ажиллагаанд амжилт гаргаж, эх орныхоо нэрийг дуурсган албан үүргээ амжилттай сайн гүйцэтгэсэн 28 албан хаагчийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Энхийн төлөө медаль”-иар, нэг албан хаагчийг “Африкт энхийн төлөө” хүндэт тэмдгээр тус тус шагналаа.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-08-26 14:42:05
    ТЭНГИС КИНОТЕАТРЫН ХОЙНО БАЙРЛАЛТАЙ, ЗАСВАР ХИЙСЭН 1 ӨРӨӨ БАЙРТҮРЭЭСЛҮҮЛНЭ. ГАЛ ЗУУХ ТУСДАА 8858-3333
    103.229.120.178
    Мэдэгдсэн Хариулах