Монголд ургуулсан бүтээгдэхүүний үзэсгэлэн нэг сар үргэлжилнэ
АНУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн санхүүжилтээр, Глобал Комунитис олон улсын байгууллагын санаачлагаар “Монголд ургуулж үйлдвэрлэснийг сонгодог” хөдөө аж ахуйн бүлэг хоршоодын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа өнөөдөр Барилгачдын талбайд нээлтээ хийлээ.
 
Хөдөө орон нутгийн бүлэг хоршоодыг сурталчлан таниулах, борлуулалтыг нь дэмжих зорилго бүхий энэхүү үзэсгэлэн худалдаанд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв аймгийн 15 бүлэг хоршооныхон оролцож, өөрсдийн бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулах юм байна.  ХХАА-н яамны газар тариалан бодлого хэрэгжилтийн газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар дэмжин ажиллаж байгаа уг үзэсгэлэн худалдаа наймдугаар сарын 25-наас аравдугаар сарын 1 хүртэл үргэлжлэх юм.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.