Урьдчилсан байдлаар гурилын үйлдвэрүүдэд 106.4 мянган тонн буудай дутахаар байна
Энэ жил улсын хэмжээнд 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авна хэмээн салбарын яамнаас мэдээллээ. Байгаль цаг уураас шалтгаалан улаан буудайн 49.9 мянган га талбайд ургац алдаж, 32.5 мянган га талбай нь тэжээлд шилжсэнээр төлөвлөсөн ургацынхаа 53.7 хувийг, хэрэгцээт гурилын 58.2 хувийг хангахуйц хэмжээний буудай авах урьдчилсан төлөв гарчээ. Хэт их халалт үргэлжилсэн нь таримал ургамлын ургалт, өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлсөн байна.

Ургацын урьдчилсан балансаар нийт 252.3 мянган тонн буудай үтрэм дээр бууж цэвэр жингээр 241.4 мянган тонн буудай зарцуулах төлөвтэй байна. Үүнээс 2015 оны тариалалтад зориулан 29.4 мянган тонн үр, улсын үрийн нөөцөд 4.2 мянган тонн, тэжээлд 12.6 мянган тонн, спиртийн үйлдвэрт 9.0 мянган тонныг зарцуулснаар гурил үйлдвэрлэлд нийт 186.2 мянган тонн буудай нийлүүлэх төлөв гарсан. Үүн дээр ТЭДС-гийн 27.4 мянган тонн буудайг нэмж тооцвол 213.6 мянган тонн буудайн нөөц бүрдэж байна. Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320.0 мянган тонн улаанбуудай шаардлагатай бөгөөд балансаас харахад 2015-2016 оны хэрэгцээнд 106.4 мянган тонн буудай дутагдах төлөвтэй байгаа ажээ.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • нэр 2015-08-26 08:34:18
    Өмнөх нөөц гэдэг нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн /ТЭДС/ нөөц 27,4 мянган тн буудай байхаадаа. Тэрнийгээ оруулаад тооцоход дутаж байгаа нь 106,4 мянган тн
    202.5.196.254
    Мэдэгдсэн Хариулах
  • xyz 2015-08-26 04:07:00
    BITGII SURJIGNEED BAI. OMNOH HOOTSOO GARGA. TERIIGEE SHINECHIL.
    203.194.114.28
    Мэдэгдсэн Хариулах