Цахим дансны ил тод байдлыг ихэнх байгууллага хангалтгүй биелүүлжээ

Авлигатай тэмцэх газраас төрийн болон төрийн өмчит нийт 36 байгууллагын цахим хуудсан дахь мэдээлэлд явцын үнэлгээ өгөх ажлыг хийгээд байгаа ажээ.

Монгол Улсын хууль тогтоомжид заасан зайлшгүй ил тод болгох шаардлагатай мэдээллийг тухайн байгууллагын цахим хуудас, Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд тавьсан байдлыг үзэхэд иргэдэд ил тод болгох ажлыг олонх байгууллага хангалтгүй зохион байгуулжээ. Харин Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар нь цахим хуудсандаа холбогдох мэдээллийг хангалттай байршуулсан гэж үнэлэгдээд байна. 

“Авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлэх аргачлал”-ын дагуу төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагаа, ил тод байдлыг үнэлэх ажлыг Авлигатай тэмцэх газар тогтмол зохион байгуулдаг аж. 

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗӨВ АЖИЛЛА 2015-08-26 03:06:42
    САНААТАЙГААР Л ТЭГИЙШД . ЯМАР ОЛИГ БАЙВ ГЭЖ . ХҮЙГЭЭР НЬ СОЛИЖ БАЙЖ ТӨР ЦЭВЭР ЗӨВ АЖИЛЛАНА.
    203.194.114.28
    Мэдэгдсэн Хариулах