Цэцэрлэг, дунд сургуулийн төлбөрөөс хэд дахин бага  үнэтэй дээд боловсрол
Манайхан дипломтой ажилгүйчүүд гэх нэр томьёо сүүлийн арав гаруй жил хэлц үг болтлоо чихэнд сонсогдох болсон. Зах зээлийн нийгэмд шилжихтэй зэрэгцээд боловсролын байгууллагад ажиллаж байсан сүйхээтэй болгон нь  аль нэг байрны булан тохойд өөрийн гэсэн дээд сургуулийг нээж нэг хэсэг л хошуурсан. Хоёр сая хүн амтай Монголд 200 их дээд сургууль үйл ажиллагаа явуулж байсан үе ч бий. Харин сүүлийн жилүүдэд  эдгээр чанартай, чанаргүй сургуулиудыг төгсөх тийм ч чухал зүйл биш гэдгийг ойлгосон зарим нь  их сургууль гэхээсээ МСҮТ-д суралцах болсон.

Мөн яам тамгын газраас эдгээр дээд сургуулиудын тоог цөөлөх ажлыг эрчимтэй хийснээс өдгөө 100 болтлоо буураад байгаа. Мөн хүн амын тоо ч өсөж гурван саяд хүрсэн. Гэхдээ л 100 гэдэг гурван сая хүнтэй улсад ихэдсэн тоо гэдгийг хаа хаанаа мэдэж буй. 

Энэ олон их дээд сургуулиудаас чанартай боловсон хүчин бэлтгэн гаргадаг нь тун цөөн байгаа нь бас  нэг асуудал. Эдгээр сургуулиуд жилийн жилд төлбөрөө нэмдэг хэмээх хэрүүл болдог ч үнэндээ манайд дээд  боловсрол шиг хямд зүйл байхгүй. Зарим нэг нь чанартай боловсрол үнэ байх ёстой хэмээн их сургуулиудын төлбөрийн нэмэгдлийг сайшаадаг бол зарим нь дээд боловсрол үнэгүй байхдаа ч чанартай байсан үе бий хэмээн мэтгэлцдэг. Гэхдээ зах зээлийн нийгэм, дэлхий нийтийн нийтлэг жишгээс харахад  чанартай боловсрол хямд байдаггүй гэдгийг харж болохоор байна. Тэр дундаа манайх хөгжиж буй орны хувьд төлбөр хэдий чинээ өндөр байна. Төдий чинээ сургалтын чанар сайжирдаг нь дэлхийн олон орны жишгээс харж болно. 

Гэхдээ Швед зэрэг амар амгалан, өндөр хөгжилтэй орнуудад бүх шатны боловсролыг үнэгүй  олгодог, тэр нь ч маш чанартай байдаг гэдгийг  мэдэх хүмүүс нь боловсролын байгууллагуудын төлбөрийг эсэргүүцдэг.  Харин тус улс манай улс хоёрын хувьд тэнгэр газар шиг ялгаатай гэдгийг ойлгох нь зүйтэй  болов уу. Магадгүй манай улс байгалийн баялгаа зөв ашиглаад салбар бүртээ тэгш хуваарилдаг болох тэр үед бүх шатны боловсролыг үнэгүй олгодог болох ч юм бил үү. Харин тэр болтол хэт их үнэгүйдсэн дээд боловсролын  чанарыг сайжруулах ажлыг хийсэн нь дээр болов уу.  

Үнэндээ Монголын хамгийн үнэтэй цэцэрлэгийн төлбөр жилийн долоон сая, хамгийн үнэтэй ЕБС-ийн төлбөр 30 гаруй сая төгрөг байхад хамгийн үнэтэй дээд сургуулийн төлбөр ердөө дөрвөн сая л хүрч байна. Эндээс л хэт их хавтгайрсан дээд боловсролын үнэгүйдлийг харж болно.  Бас энэ хэрээрээ чанар нь маш муу байгаа юм. Гэтэл эдгээр  төлбөр өндөртэй цэцэрлэг, сургуулийн чанарыг ярилтгүй сайн гэдгийг бүгд мэдэж буй.  Иймд яг л энэ жишгийг л дээд боловсролд нэвтрүүлэх хэрэгтэй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж  байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • мэдэхгүй 2015-08-26 14:19:00
    Тэртээ тэргүй баячууд монголдоо сурч байгаа гэж үү.ядуу иргэдээ одоо бүр мунхаг болгоод монгол иргэд хэний боол болгох бодолгод өртөх гээд л байна да
    103.10.22.69
    Мэдэгдсэн Хариулах
  • zocin  2015-08-26 13:21:04
    tylber ee zil byr nemeed czanariin oorcloltgyi bolhoor nemeed yadag bainaa,harin hasaad yzwel zygeer biczyy,zahiral hocrogdson profesoryydiin halaas tyntiigeed ...
    83.6.99.38
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-08-26 13:15:40
    Монголд дээд боловсрол дэндүү хямдхан байна
    112.72.13.25
    Мэдэгдсэн Хариулах
  • ХӨХ 2015-08-26 12:15:36
    ТӨР ИРГЭДДЭЭ ҮНЭГҮЙ БОЛОВСРОЛ ӨГӨХ ЁСТОЙ МАНАЙХ ШИГ ЯДУУ ИРГЭД СУРАХ ГЭЖ ЗОВЖ ДАРАА АЖИЛГҮЙ БАЙХАД ЮУН ТӨЛБӨР НЭМЭХ АМЬДРАЛТАЙ ЗҮЙЛ ЯРЬЖ БАЙ ЗА
    122.201.21.21
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-08-26 12:03:34
    Дээд боловсролын чанар,үнэ ханш,нэр хүнд алдагдсан нь үнэн. Гэхдээ энэ харьцуулалт арай биш ээ. Ер нь боловсрол үнэгүй байх ёстой байх шүү.
    27.123.214.122
    Мэдэгдсэн Хариулах
    • Хуц 2015-08-26 13:48:34
      Үнэгүй бяслаг хулганы хавханд л байдаг юм. Үнэгүй лекц сонсмоор байвал христийн сүмд очиж суу.
      103.10.21.54
      Мэдэгдсэн Хариулах
  • vvvvv 2015-08-26 03:29:59
    Mongoliin deed surguuli tolbortoo taarsan bolovsrol olgodog.
    103.9.90.66
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2015-08-26 07:17:35
      харин тийм төлбөртөө таарсан боловрол олгож байсан, харин одоо боловсролын чанарыг дээшлүүлэхийн тулд төлбөрөө ч нэмэх хэрэгтэй болж байна
      182.160.1.42
      Мэдэгдсэн Хариулах