АМГ-ын сервер хэний хяналтад байдаг вэ?
Зүүн аймгуудад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг өнгөрсөн даваа гариг буюу 24-нөөс олгож эхлэв. Цахимаар бүртгэх энэ олголтыг олон мянган аж ахуйн нэгж удаан хүлээсэн нь ойлгомжтой. Гэвч бүртгэл эхэлсэн өдрөө л сервер нь гацчихав.
 
Ингээд бүртгүүлж, хайгуулын тусгай зөвшөөрөл авах нь тодорхой болоод байсан 51 аж ахуйн нэгжийн зүтгэл, ажил талаар болоодхов. Энэ асуудлын дараа АМГ-ын дарга Д.Үүрийнтуяа тайлбар хийлээ. Тэрээр "... Нэгэн зэрэг 900 хандалт хийснээс сервер ачааллаа дийлсэнгүй” гэв. Хачин тайлбар байгаа биз? Яг үнэндээ бүртгүүлж амжаад “цуцлагдсан” 51 тусгай зөвшөөрөл энд сонин биш. Бүхэл бүтэн улсын газрын доорх баялгийг хуваарилах энэ чухал ажил ядмаг техникийн хангамжтай байсан нь хачирхалтай. Энэ төрлийн техник технологийг ямар ч үйлдвэрээс ийм ажил гүйцэтгэхэд зориулж авъя гэхэд 900-хан хүн хандахад гацдаг хүчин чадалтай сервер санал болгоно гэж үгүй. Энэ ойлгомжтой. Мэргэжлийнхэн ч ингэж хэлж байна.

Харин ингэж гацсанд анхаарлаа хандуулах учиртай. Цаана нь ямар нэгэн шалтгаан байна гэцгээж байна. Тиймээс бид Тагнуулын ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын газраас энэ талаар тодруулахад “... Асуудлыг шалгаж байна. Тодорхой хариу удахгүй гарна. Тэр үед нь мэдээлэл өгнө” гэлээ.
Өчигдөр оройны байдлаар сервер нь засагдаж, систем нь хэвийн ажиллаж эхлээгүй байв. Эх сурвалж ирэх даваа гаригаас өмнө ажиллах боломжгүй гэж байна.      
 
Чухамдаа АМГ-ын энэ цахим бүртгэлийн санд зүгээр л нэг байгууллага, хувь хүний нууц байхгүй. Монгол Улсын газрын доорх баялгийн бүртгэл бий. Энэ утгаараа тусгай хамгаалалт, хяналт, аюулгүй ажиллагааны дор найдвартай ажиллаж байх ёстой сервер юм. Гэсэн ч тийм биш байна. Эндээс үзвэл АМГ-ын цахим бүртгэл хэн нэгний хяналтын дор, гарын аясаар нь ажиллаж гацаад байгаа юм биш биз гэсэн асуулт гарч ирж байна.        
 
Зууны мэдээ
С.Уянга
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hongor 2015-08-26 11:40:21
    neg zulee dahin dahin hiij oor ur dun huleene gedeg balairal yum bish uu. gazraa uhaad baylagaa zaraad saijraad baigaa yum alga .oor yum hiisen in deergui yu.