УИХ-ын Тамгын газрын Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтсийн дарга гэрээнд гарын үсэг зурав
Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ оны 09 дүгээр сарын 15-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтсийн дарга Н.Ширэндэв өнөөдөр /2015.08.25/ ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Улаанбаатар хот дахь Шангри-Ла зочид буудалд зохион байгуулах гэрээнд гарын үсэг зурав.  

Энэхүү гэрээнд ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал зохион байгуулагч талын тусгай шаардлагын дагуу болзол, нөхцөлийг тусгасан болно.

Хурал зохион байгуулагчийг төлөөлж УИХ-ын Тамгын газрын Захиргаа, нийтлэг үйлчилгээний дарга Н.Ширэндэв, Шангри-Ла Улаанбаатар Хотел ХХК-ийг Маркетингийн захирал Сү Юүүн төлөөлж гарын үсэг зурлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.   
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.