"Бөх гайгүй мэддэг биз! Бурмаа гишүүнийг томиллоо"
Хууль хэн санаачилсан нь гол зүйл биш л дээ. Нэгэнт л санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас эхлэлтэй бол хууль төрөх боломж бүрддэг гэж болно. Харин алив хуулийн төслийг хэлэлцэж ус шүүсийг шахаж боловсронгуй болгож батлахад Улсын Их Хурал хамгийн хариуцлагатай хандах учиртай билээ.

Гэтэл зарим хуулийн төслийг хэлэлцэхдээ ор нэрийн төдий хандах явдал гардаг л юм байна л даа. Өчигдөр гэхэд Төрийн байгуулалтын байнгын хорооны ээлжит хурлаар "Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл"-ийг хэлэлцэх байлаа. Яагаад хэлэлцэх байлаа гэж байнав гэвэл байнгын хорооны дарга А.Бакей гишүүдийн ирцийг ёс төдий хандлагаар бүрдүүлсэн болж хурлыг нээсэн хэдий ч хуралдаан болсонгүй. "Баяр наадмын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл"-ийг хэлэлцэнэ гэнгүүт хууль санаачлагч Р.Гончигдорж гишүүн горимын санал хэлэв.

Уг санал нь уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хүчинтэй гэж үзээд шууд санал хураалт явуулъя гэлээ. Тэгээд санал хураахад ирсэн хэдэн гишүүн бүгд гараа өргөчихөв. Төрийн байгуулалтын байнгын хороо хууль хэлэлцээд баталж байгаа дүр зураг ийм. А.Бакей дарга хэлж байна.

-За байнгын хорооны хурлын тогтоол батлагдлаа. УИХ-д хэн танилцуулах вэ. С.Дэмбэрэл гишүүн бөх хэр мэддэг билээ гэснээ Р.Бурмаа гишүүнийг томиллоо. Бөх гайгүй мэддэг билүү гээд инээлдэв. Энэ өнгө төрхийг харахад хошин шогийнхны марзагналтай адилхан юм шиг. УИХ асуудалд ингэж гурилдах маягаар ханддаг юм байна.

Уг нь тус хуулийн төслийг өнгөрсөн жилийн наадмын өмнө Р.Гончигдорж, Б.Болор, Г.Батхүү нар анх оруулж ирсэн ч Ерөнхийлөгчийн хоригоос болоод буцсан удаатай. Гэтэл энэ жил наадмаас өмнө даагаа нэхэх маягаар санаачлагчийн бүрэлдэхүүндээ Д.Батцогт, Б.Чойжилсүрэн нарыг нэгтгэн мөнөөх төслөө зүтгүүлж байгаа юм. Тиймээс ямар чиглэлтэй хуулийн төсөл вэ гэдгийг УИХ-ын гишүүд төсөөлж буй байх. Олон түмэн ч тэднээс илүү мэднэ.

Монгол үндэсний бөхийн цолноос "Далай аварга"-ыг хасах тухай сонсоход энгийн заалттайг, тэр ч байтугай уг хуулийн төслийг батлан гаргаснаар хэн гэдэг бөхөд ямар цол олгохов гэдгийг мэдэж байгаа. Үүнийг УИХ дотроос зарим гишүүн энэ хууль ашиг сонирхлын зөрчилтэй хууль гэж хэлээд байгаа. Тиймээс энэ тухай хэлэлцэх хуралд бөх мэддэг гишүүд нь орж ирээгүй бололтой. Ямар сайндаа байнгын хорооны хурлын тогтоолыг бөх гайгүй мэддэгт тооцогдож Р.Бурмаа гишүүн УИХ-ын танилцуулахаар сонгогдож байхав дээ.

Ц.ЖАРГАЛСҮРЭН
ЗУУНЫ МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2014-06-11 02:00:04
    Ард түмнээ доромжлоод байна уу. Өөр хийх ажил алга уу. Энэ хэдэн бөхчүүдийн цол хэлэлцэхээс арай илүү ач холбогдолтой зүйлд цаг заваа зарцуулбал зүгээрсэн.
  • Арай 2014-06-11 00:57:44
    Шившиг