Нийгмийн даатгалын санд 1018.8 тэрбум төгрөгийн орлого хуримтлуулжээ
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өчигдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тайланг сонссон байна. Энэ үеэр гишүүдийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлал ямар байгаа болон нийгмийн даатгалын сангийн өр, авлагын талаар тодруулж, тайланг сонсох явцад даатгуулагчдын төлөөлөл хүрэлцэн ирээгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байсан юм.

Харин УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга С.Эрдэнэ, 2013 онд нийгмийн даатгалын санд 1018.8 тэрбум төгрөгийн орлого хуримтлуулан, орлогын төлөвлөгөөг 104.8 хувиар биелүүлж, давхардсан тоогоор 4340.7 мянган даатгуулагчид 1058.1 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, нөхөн олговор, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Сангийн нийт өмч 939,9 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 30.1 хувь буюу 214,4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 820,0 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 406,1 тэрбум төгрөгөөр буюу 98,1 хувиар нэмэгдэж, санхүүгийн чадвар эрс дээшилсэн зэрэг сангийн менежмент зөв явснаар НДҮЗ 2013 онд урдаа тавьсан зорилтоо хангалттай биелүүлсэн гэлээ.

Мөн тэрбээр, нийгмийн даатгалын өр, авлагын асуудал жилийн жилд яригддаг. Нийгмийн даатгалын хамралт, сангийн орлогын бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх, хуримтлагдсан өр авлагыг барагдуулах, нийгмийн даатгалын ажилчдыг авилга, аливаа ашиг сонирхлын зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, ажил олгогчдын шимтгэл төлөх хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор нийгмийн даатгалын улсын байцаагчийн актаар тавьсан алдангийн орлогоос урамшуулал олгох, дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд баримтлах журмыг батлан мөрдүүлж байна гэлээ.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • цагаанцоож 2014-06-11 04:23:20
    нэрийн дансаар тэтгэвэр тогтоолгох журмын талаар тайлбарлаж өгнө үү зарим хүмүүс одоогийн авч байгаа тэтгэвэрээс бага тогтоно гэх юм энэ хир үнэмшилтэй юм вэ 86436633 дугаарт хариу өгнө үү
    202.170.69.196
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2014-06-11 02:26:15
    нийгмийн даатгалын нөхөн төлбөр төлсөн л бол ажилласан жилд оруулмаар юм болдоггүй юм уу
    202.179.10.74
    Мэдэгдсэн Хариулах