“Хэрэгтэн”-ийг хэрхэхийг сэлэнгэчүүд хүлээж байна
Сэлэнгийн Мөрдөн байцаах тасгийн дарга Ц.Энхбаяр автомашиндаа хуурамч дугаар зүүжээ

Бид өмнө нь Сэлэнгэ аймгийн цагдаагийн газ­рын Мөрдөн бай­­­цаах тас­гийн дарга, дэд ху­рандаа Ц.Энхбаяртай холбоотой мэдээллийг цухасхан дурь­­даж байсан.

Болсон үйл явдлыг са­нуулахад түүнийг тус айм­гийн цаг­даагийн газарт ажиллаад дөр­вөн жил болж байгаа ч асар хурдан хугацаанд хөрөнгөжиж бэлж­сэнийг эх сур­валжууд өгүүлж байсан тухай юм.

Түүнийг тус аймгийнхан маш овжин нэгэн хэмээн то­дотгодог юм билээ. Ин­гэж тодотгосны учир нь мөнгөтэй, эрх мэдэл­тэй хү­мүүсийн хэргийг авч шалгаад хэ­рэг­сэхгүй бол­гож, өөртөө ашигтайгаар зо­хицуулдаг гэдэг.

Тухайлбал 2011 онд хууль бусаар мод бэлтгэж бай­сан тус аймгийн Түшиг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Түвшин­баярын хэргийг шалгаж байгаад хэрэгсэхгүй бол­госон бай­на. Хэргийг нь шал­гах явцдаа өөртөө хууль бусаар дүнз бэлдүүлж байшин бариулж байжээ. Үүнийгээ хэрэгсэхгүй бол­­гохын тулд “Шинэбад­рах” компанийн захирал Д.Бадрахын компанийн нэр дээр мод бэлдүүлсэн хэмээн хэргийг нь хааж байсан аж.

Сэлэнгийнхэндээ “Баян” Баатар хэмээх хочтой “Шинэбадрах” ХХК-ийн захирал Д.Бадрахыг гартаа оруулсан Ц.Энхбаяр дарга мөн л түүний хэргийг хааж өөртөө ашигтайгаар олон зүйлийг хийж байсан овсгоотой нэгэн аж.

Тэгвэл энэ удаад түүний хууль бус үйлдлийн нэг хэсэг болох хуурамч улсын дугаарыг автомашиндаа хэр­­хэн зүүж байсан талаар дурьдах болно. Тухайлбал өнгөрсөн дө­рөвдүгээр сард тус айм­гийн цагдаагийн газарт ЦЕГ-ын Дотоод хя­налт шалгалтын Аюулгүй байд­лын газрын дэд хурандаа Болд-Эрдэнэээр ахлуулсан шалгалтын баг тав хоног тус аймагт ажиллажээ. Тус багийг ажиллаж байх явцад цагдаагийн алба хаагчид олон гомдол санал гаргаж аймагт болж буй үйл явд­лыг дарга нар нь хэрхэн замхруулдаг тухай ч хэлжээ.

Тодруулбал алба хаагчид дэд хурандаа Ц.Энхбаяртай холбоотой хууль бус үйлд­лийн талаар хов хүргээд амжсан гэсэн үг. Тэдний хэлс­ний дагуу дэд хурандаа Болд-Эрдэнэ Ц.Энхбаярт шал­­галт хийхэд тэрбээр хоёр жилийн хугацаанд хөрөнгө орлогоо нуун дарагдуулж байсан зэрэг ноцтой зөрчил илэрчээ.

Мөн “Ланд­круйзер Пра­до” маркын авто­ма­шинд УБЗ-88-11 улсын дугаарыг хуу­рамчаар зүүж явсан нь шал­галтын явцад илэрсэн аж.

Тиймээс дэд хурандаа Болд-Эрдэнэ “АТГ-т өгч шалгуулна” хэ­мээн дүн­гийн хурлын үед нийт цаг­даагийн 210 орчим бие бүрэл­дэхүүний өмнө хэлж байжээ.

Гэтэл хууль бус үйлдэл хийсэн дэд хуран­дааг шал­гуулна гэж ярьж бай­сан Болд-Эрдэнэ усанд хая­сан чулуу шиг таг болж Ц.Энхбаярыг улам оод­руу­лахад хүргэсэн аж.

Тий­мээс шалгалт хийгээд бү­тэн нэг сар гаруй хугацаа өнгөрсөн учраас алба хаагчид арга буюу энэ сарын 3-ны өдөр Ц.Энхбаярын та­лаарх гомдлыг АТГ-т хүргүүлжээ. Хамгийн гол нь Ц.Энх­баяр гаалийн бичигтэй ма­шинд хуурамч дугаар зүүн Сэлэнгэ аймгаар хөндлөн гулд явдаг байгаа юм. Сэ­лэнгэ айм­гийн цаг­даа­гийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга гэдэг албан тушаал хэн хүссэн нь хийчихдэг дурын нэг албан тушаал биш. Түүнийг төрийн албан тушаалтны эрх мэдлээ ашиглаж хууль бусаар хуурамч дугаар зүүн замын хөдөлгөөнд оролцсонд сэлэнгэчүүд тун дургүй хүлээж авсан байдаг. Уг нь Замын цаг­даагийн газраас хуурамч улсын дугаартайгаар замын хө­дөл­гөөнд оролцсон жолооч нарт эрх хасах хүртэл арга хэмжээ авч байгаа.

Гэтэл энэ мэт хууль бус үйлдлэл жирийн ир­гэн Дорж, Батаа нарт үйл­чилдэг мөртлөө өндөр албан тушаал хашиж буй Ц.Энхбаяр мэтийн эрх­мүүдэд үйлчилдэггүй нь бодит үнэн гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй байх.

Түүнтэй хол­боотой мэр сэр хэрэг олон байдаг боловч хуулийн гар­галгаа хэрхэн яаж гаргах тал дээр гаршсан мань хүн жижиг сажиг хэргийг огт тоодоггүй гэж байгаа юм. Тэгээд ч өнгөрсөн онд Ц.Энхбаяртай холбоотой олон санал гомдол ЦЕГ-т ирж байжээ. Тухайлбал түүнийг яаж хөрөнгөжсэн, ямар хү­мүүсийн хэргийг хэрхэн яаж шалгасан талаар ЦЕГ-ын даргын зөв­лөлийн Дотоод хяналт шалгалтынхан шал­гахаар болж байсан аж. Энэхүү шалгалт нь Ц.Энхбаярын хөрөнгийн эх үүсвэр, мөн түүний мөрдөн шалгасан бүх хэргийг нэг бүрчлэн шалгана гэсэн үг.
Эндээс ЦЕГ-ын дар­гын зөвлөлийн Дотоод хяналт шалгалтынхан Ц.Энх­баяр­тай холбоотой хэргийг яагаад чухам АТГ-т өгч шал­г­­уу­лаагүй юм бол гэдэг асуулт гарч буй нь тодорхой.

Бид Ц.Энхбаярын но-той ноц­той олон үйлдлийн тухай да­­раагийн дугаа­рууддаа үр­гэлж­лүүлэн хүр­гэх болно.

Үргэлжлэл бий...
Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2014-06-11 03:22:59
    Хууль эрх мэдэлтэн цагдаа нарт болохоор үйлчилдэггүй ядарсан ард иргэдэд үйлчилдэг шүү дээ. Одоо энхбаяр яах ч үгүй өөр нөхөр байсан бол өнгөрөөө .....
  • 111 2014-06-11 01:35:15
    Төваймгаас мөн л ийм байдлаар явсан ш дээ. Сэлэнгэд очоод ЦЕГ-аас шалгалтаар ирсэн нөхөдтэйгээ зочид буудалд архидан согтуурч зодоон ширээний хөл хүртэл хугалчихаад зүгээр хаяад явсан гэсэн.Хүний үг сонсох дургүй пээдийсэн дарга нарт хэдийнээ очоод наалда