Намрын чуулган болтол шинэ сайд нарын нэрсийг тодруулахгүй нь
МАН-ын зургаан сайдын оронд хэнийг томилох вэ гэдэг сунжирч мэдэхээр байна. Учир нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сайд нарын нэрсийг намрын чуулганаар өргөн барих сураг дуулдлаа.

Зургаан сайдын суудлыг АН болон "Шударга ёс" эвслийн бүлэг гурав гурваар нь авахаар болсон. "Шударга ёс" эвслийн бүлгийхэн сайдад нэр дэвшигчдийнхээ нэрсийг тодруулаад байгаа. Тодруулбал, тус бүлэг  Н.Батцэрэг, Ц.Оюунбаатар,  З.Баянсэлэнгийг тус  тус сайдад нэр дэвшүүлсэн гэх мэдээлэл байна. 

Харин АН-ынхан одоо хүртэл сайдад нэр дэвшигчдээ тодруулж чадахгүй байна. Энэ удаагийн сайд нарын томилгооноос болж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нарын хооронд асуудал үүссэн гэх. Тус намын дарга З.Энхболдын зүгээс Л.Эрдэнэчимэгийг Зам тээврийн, Н.Батбаярыг Сангийн, Г.Баярсайханыг Хөдөлмөрийн сайдад тус, тус нэр дэвшүүлсэн ч дээрх хүмүүс бүлгийнхээ гишүүдийн дэмжлэгийг авч чадаагүй юм.

Нөгөө талаас Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Л.Эрдэнэчимэг, Н.Батбаяр нартай хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ бүлгийн хурал дээрээ мэдэгдсэн гэх бөгөөд Зам тээврийн сайдад Г.Батхүүг зүтгүүлж байгаа талаар шуугиж байна.
Юутай ч энэ нэр дэвшүүлж буй сайд нарын нэрс дахин өөрчлөгдөж магадгүй гэх мэдээлэл ч байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-08-25 12:40:27
    Төрийн албыг төрлийн алба болгодог АН түүний фракцуудыг толгойлгосон хүмүүсийг дахин сонгох хэрэггүй гэдгийг монголчууд маань одоо мэдэрч эхлэв бололтой
    150.129.140.60
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-08-25 00:44:04
    АН-ыг дахиж хэзээ ч бүү сонго, арчаагүй, тэнэг, хомхой сэтгэлтэй малнуудын цугларал, эдэнд ард түмний, улс орны эрх ашиг огт хамаагүй байна
    202.21.117.114
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-08-24 14:42:54
    за яахав тэгж ингэсхийж байгаад нэг иддэг нөхөр 10 сар идэх л байлгүй. . Харин дараагийн сонгуульд иддэггүй эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс гарч ирээсэй.
    27.123.214.117
    Мэдэгдсэн Хариулах
  • Балай 2015-08-24 13:52:35
    Олигтойхон гахай байсан нь дээр. Би лав аль алийг нь ч дэмжихгүй
    122.201.31.41
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2015-08-24 06:37:51
    2016 оны ИХ-ын сонгуульд АН - МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ намыхан идсэн уусанаараа холбогдоод олонхи болоод ажил явахгүй
    112.72.13.177
    Мэдэгдсэн Хариулах