Хортон шавьж устгалын ажил 90 хувьтай байна
Энэ жил нийслэлд ойн хортон шавьжийг хүн болон байгальд хоргүй байдлаар устгаж байгааг албаныхан мэдэгдлээ. Байгаль, цаг уурын өөрчлөлт, хэт дулаарлаас шалтгаа­лан ойн санд хортон шавьж эрс ихсэх нь ойн түймэр болон  хулгайчдаас дутуугүй модыг дахин сэргэх чадваргүй болгож сүйтгэ­дэг. Хор­тон шавьж­тай тэмцэх нь бай­галь хамгаалалд нэлээд чу­халд тооцогддог байна. Тиймээс устгал хийх талбайгаа судалж, их хэмжээний тархалттай хэсэгт шавж устгах ажлаа эхлүүлдэг аж. Нийслэлийн хувьд 90 мянган га талбайд судалгаа шинжилгээ хийснээс 6100 га талбайд устгал хийх шаардлагатай гэж үзсэн байх юм. Одоогоор устгалын ажил 90 хувьтай байна гэж Нийслэлийн байгаль, орчин ногоон хөгжлийн газрын Ой, ногоон байгууламжийн хэлтсийн дарга н.Болдбаатар ярьжээ.

Нийт талбайн 60 хувьд нь авиагаар буюу онгоцоор, үлдсэн хувьд механик аргаар устгал хийж буй юм байна. Авиагаар тэмцэх ажилд бактерийн бэлдмэл мөн зарим тохиолдолд химийн бэлдмэл ашигладаг байна. Гэхдээ химийн бэлдмэл байгаль болон хүн амьтанд хортой учраас аль болох татгалзаж байгааг хэлсэн юм. Зарим хорхой шавжийн хувьд улирлаас шалтгаалж устгах шаардлагатай учраас устгалыг нэг дор хийх боломжгүй байдаг аж.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.