Боксчид Азийн аваргын тэмцээнд оролцохоор мордлоо
Сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 5-ны өдрүүдэд Тайландын Бангкок хотод болно. Тэмцээнд хүч үзэх ширэн бээлийтнүүд өнөөдөр хилийн дээс алхаж байна.
 
БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
 
 Тамирчид:
49 кг: Г.Ган-Эрдэнэ
52 кг: А.Нурлан
56 кг: Э.Идэрхүү
60 кг: Д.Отгондалай
64 кг: Б.Чинзориг
69 кг: Б.Түвшинбат
75 кг: Н.Шинэбаяр
81 кг: С.Эрдэнэбаяр
91 кг: Д.Отгонбаяр

Дасгалжуулагч:
Д.Батсүрэн
Б.Эрдэнэбаяр
Н.Мөнхсайхан

Энэ удаагийн тивийн аваргын тэмцээн нэлээд хатуу болзолтойгоор зохион байгуулагдана. Тодруулбал Олон улсын боксын холбоо /AIBA/ дүрмээ шинэчилсэн юм. Харин уг дүрмээр ДАШТ-д өрсөлдөхийн тулд эхлээд тухайн тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнд эхний долоод бичигдсэн байх болзлыг AIBA тулгаж байгаа юм.Тэгэхээр энэ Азийн аваргаас медаль хүртэх, эсхүл медалийн төлөө тоглох хэмжээний өрсөлдөөн үзүүлж байж Дэлхийн аваргад тулалдах эрхтэй болох юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.