Жүдо бөхийн ДАШТ эхэллээ
Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Астана хотноо өнөөдөр эхэлж байна. Энэ сарын 30-ныг хүртэл үргэлжлэх ДАШТ-д 137 орны эрэгтэй 495, эмэгтэй 328 тамирчин өрсөлдөж байна. Манай шигшээ багийн бүрэлдэхүүн нийт 21 тамирчинтай оролцож байна. ДАШТ- д нэг улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчин оролцох ёстой тул эрэгтэй баг дээр гэхэд 60, 66, 73 гэхчлэн хөнгөн жингүүддээ хоёр тамирчин оролцуулж, хүнд жингийн хоёрт нь тамирчин оролцуулахгүй байхаар болжээ.
 
Шигшээ багийн дасгалжуулагчаар О.Балжинням, Д.Баттулга, Г.Дашдаваа, Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа нар ажиллаж байна. Ингээд Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хуваарийг Улаанбаатарын цагаар хүргэе.
 
Наймдугаар сарын 24. Эрэгтэй 60 кг Г.Болдбаатар, Ц.Цогтбаатар , Эмэгтэй 48 кг М.Уранцэцэг.
Наймдугаар сарын 25. Эрэгтэй 66 кг Д.Төмөрхүлэг, Х.Цагаанбаатар, Эмэгтэй 52 кг М.Бундмаа, А.Цолмон.
 
Наймдугаар сарын 26. Эрэгтэй 73 кг С.Ням- Очир, Г.Одбаяр, Эмэгтэй 57 кг Д.Сумъяа, А.Батзул.
 
Наймдугаар сарын 27. Эрэгтэй 81 кг Н.Дагвасүрэн , Эмэгтэй 63 кг Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмид.
 
Наймдугаар сарын 28. Эрэгтэй 90 кг Л.Отгонбаатар , Эмэгтэй 78 кг П.Лхамдэгд.
 
Наймдугаар сарын 29. Эрэгтэй -100 Н.Түвшинбаяр, Эмэгтэй +78 кг. О.Жавзмаа
 
Наймдугаар сарын 30. Эрэгтэй, эмэгтэй багийн барилдаан. Уг барилдаанд Б.Тэмүүлэн /100 кг/, О.Ууганбаяр /81 кг/, Б.Мөнхтуяа /78 кг/ нар нэмэгдэж барилдана.
 
Ж и ч : Багийн тэмцээний урьдчилсан барилдаан 13.00 цаг, медалийн төлөөх барилдаан 20.00 цагаас, урьдчилсан барилдаан өдөр бүр 14.00 цагаас, шигшээ барилдаан өдөр бүр 20.00 цагаас эхэлнэ.
 
Зууны мэдээ
Б.Очир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.