УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхий сайдыг хүлээгээд ээлжит бус чуулганы захирамж гаргаж чадахгүй хэцүү байгаа бололтой. Тэрбээр энэ талаар “Ерөнхий сайдыг зургаан сайдын нэрийг өргөн барихыг хүлээж байна. Өргөн баригдмагц сайд томилох, өршөөлийн хуульд тавьсан хориг хэлэлцэнэ” гэдгээ мэдэгдсэн. Харин Ерөнхий сайдын хувьд мөн хэцүү байдалд байгаа гэнэ. Түүний өргөн барьсан сайд нарын нэрсийг АН-ын бүлэг таашаагаагүй. Тэгэхээр тэдний санаанд нийцсэн сайд нарыг тодруулах нөр их ажил Ерөнхий сайдын нуруун дээр тохогджээ.
Юутай ч МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж өөрийн бүлгээс Засгийн газарт ажиллуулах сайд нарынхаа нэрсийг эцсийн байдлаар тодорхой болгосон байна. Тус бүлэг Шадад сайдад Н.Батцэрэгийг, Барилга хот байгуулалтын сайдад Ц.Оюунбаатарыг, Байгаль, орчин ногоон хөгжлийн сайдад З.Баянсэлэнгийг тус тус нэр дэвшүүлжээ. Харин одоо АН-ынхан л шинэ сайд нарынхаа нэрсийг тодруулчихбал улсын ажил "явах" гээд байна.
Г.Уянга
olloo.mn