Төв банкны тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт  оруулах хуулийн төсөл өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр /2015.08.21/ өргөн барилаа.

Монголбанкны үндсэн зорилт болох үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах гэсэн ойлголтыг орчин үеийн Төв банкуудын жишгийн дагуу илүү тодруулж өгөх, тухайлбал “currency stability” гэсэн зорилт нь ихэнх Төв банк, түүний дотор инфляцыг тогтвортой байлгах эсвэл тогтвортой барих нь Төв банкуудын хувьд “price stability” гэсэн ойлголтоор салаа утгагүй илэрхийлэгдэж орчин үеийн ихэнх Төв банкны хувьд энэхүү үндсэн зорилтыг дагалдсан зорилтуудыг хуульд тусгаж үндсэн зорилт, дагалдах зорилт гэсэн субординацтай байгааг хуулийн төсөлд тусгажээ.

Өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд Монголбанкны чиг үүргийг тодорхой тусгаагүй зөвхөн үйл ажиллагааг хэсэгчлэн тусгасныг өөрчлөн Монголбанкны чиг үүргийг шинээр нэмж орууллаа. Орчин үеийн Төв банкны чиг үүрэг хандлага, хоорондын уялдаа, субординацийг судлан системчилж өгснөөр мөнгөний бодлогын үндсэн зорилтыг хангах чиглэлээр Монголбанкнаас хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг сайжирч тодорхой, системтэй болохын зэрэгцээ Монголбанкнаас Засгийн газартай хамтран ажиллах чиглэл нь тодорхой болж үйл ажиллагааных нь хоорондын харилцан уялдаа холбоо бүрэн хангагдана гэж үзжээхэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2015-08-23 02:04:10
    З. Энхболдын нүгэл нүдээрээ удахгүй гарах байхаа...
    112.72.13.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2015-08-22 04:05:44
    Аштай юу төв банк хэдэн халтар төгрөгнийхөө үнэ цэнийг л хамгаалах үүрэгтэй гэж боддог гэвч Золжаргал эрхмийн хийсэн том нүгэл бол үнэгүйдүүлсэн дээ хөөрхий
    112.72.13.173
    Мэдэгдсэн Хариулах