Багшийн мэргэжлээр суралцагсдын шалгуурыг өндөрсгөе
Сүүлийн жилүүдэд боловсролын чанарын асуудлаар олон хүмүүс санаа бодлоо хэлж, шүүмжилдэг болсон. Боловсролын салбарын хоцрогдсон тогтолцоог халж шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байгааг шат шатандаа хүлээн зөвшөөрч эхэлсэн юм. Хамгийн наад захын жишээ гэхэд л  багш төвтэй сургалтын тогтолцооноос салж сурагч төвтэй тогтолцоонд шилжиж эхлээд байгаа. Гэхдээ энэ бүхэнд саад болж буй нэг хүчин зүйл бол боловсролын салбарт ажиллаж буй багш нарын цалин хангамжийн асуудал юм. Манай багш нарын цалин бага байдгаас сургалтын чанар муу гэж үзэх эцэг эхчүүд цөөнгүй. Түүнчлэн зарим хэсэг нь багш нарын цалин хувийн байгууллагад ажилладаг жирийн нэг ажилтны хажууд хамаагүй их гэх нэгэн ч бас байдаг.

Ямартай ч өндөр хөгжилтэй улс орнуудын хувьд боловсролын салбараа  чухалчлан авч үзэж бүх талаар нь дэмждэг байна. Үүний хамгийн тод жишээ бол Япон улс юм. Тэнд ажиллаж буй багш нарын хувьд маш өндөр мэдлэг, боловсролтой, ур чадвартай байдаг аж. Тиймдээ ч харьцангуй өндөр цалинтай байдаг байна. Ялангуяа тус улсын бага сургуулийн багш нарын цалин маш өндөр буюу 3000-6500 ам.долларын цалинтай байдаг . Харин энэ талаараа өөрсдөө бид Япон хүмүүсийг бэлдэж байгаа болохоор ийм хэмжээний цалин авдаг хэмээн хэлсэн байдаг. Иймээс ч Японд багшийн мэргэжлийн төлөө хамгийн сурлага сайтай, шилдэг хүүхдүүд өрсөлдөж, маш хатуу шалгуураар багшийн сургуульд элсэн ордог  аж. Тийм ч учраас багш болохоор зорьсон оюутан муу суралцана гэж байхгvй. Сургуулиа тєгссєн хойно муу багш болно гэсэн ойлголт байдаггүй байна.

Харин манай улсад энэ нь эсрэгээрээ эргээд байх шиг. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж байгаа хүүхдүүд ЭЕШ өгөөд энэ оноогоор их дээд сургуулиудад хүссэн мэргэжлээрээ элсэн суралцдаг. Ингэхдээ  МУИС, ЭМШУИС, ШУТИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, СЭЗДС гэх мэт нэр хүнд бүхий улсын сургуулиудад элсэх нь хүүхэд болгоны мөрөөдөл байдаг. Харин эдгээрээс хамгийн бага оноо авсан сурагчид МУБИС-д элсэн суралцдаг болсон  гэхэд хилсдүүлсэн болохгүй. Иймээс л сурлага муутай бага оноотой хүүхдүүд багшийн мэргэжлээр сурч төгсөн ардын хүүхдүүдэд ном, эрдэм зааж байгааг хэлэх хүн  цөөнгүй. Гэвч орчин үеийн хүүхдүүдэд  хагас дутуу боловсорсон багш нар гологдож байна. Иймээс өнгөрсөн жилээс эхлэн багшийн мэргэжлээр суралцах оюутнуудын босго оноог 750 болгосон билээ. Гэвч энэ нь хэр үр дүнтэй байгааг дүгнэх цаг хугацаа орно. Наад зах нь дөрвөн жил байна. Харин энэ хооронд болсон болоогүй багш нар арын хүүхдүүдийг сургасаар байх болно.

Түүнчлэн багш нар хүн төрлөхтөн байгаа цагт бидний  мэргэжил хэзээ ч устаж алга болохгүйгээс хойш бид ямар ч мэдлэг боловсролтой  байсан ч цаг үеийг эзэлсээр байх болно гэж бодож байж болох юм. Гэвч үүнд үнэний хувь байгаа ч одоо чинь мэдээлэл технологийн дэвшил асар хурдацтай явагдаж байгаа өнөө үед  өв тэгш, бүхнийг мэддэг электрон багш гараад ирэхийг хэн чүгүйсгэхгүй болохоор яах ч аргагүй та цаг үеэ мэдрэх л шаардлагатай болоод байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-06-11 09:34:55
    хүүхдийг багаас нь зөв төлөвшүүлэхийн тулд цэцэрлэгийн наснаас нь эхлэх ёстой.Бага насны хүүхдүүд яагаад?гэсэн асуултыг байнга тавьж байдаг. Эндээс л эхлэх нь зөв. Багш нарын чанарын шаардлагыг өндөржүүлээд,цалинг нэмэх нэн шаардлагатай.Энэ бол манай цааш
  • tsetseg 2014-06-11 08:44:59
    Buh shatni bagsh narig zub beltgeh ni chuhal, Hun boloh erdemd surgah ni golshtei, Denduu medleg uguh ged hun baihig ni hayad baina, Shalguurig deshuled sain bolno gebel ter shig hudal zuilgui, Zub setgeltei, zub hun bagsh baih heregtei, Odoo ch zarim bag
  • voo voo 2014-06-11 06:52:19
    mongoop xydaldaj boldoggui yumnii 1 erdem bolovsrol. Suuliin yed erhiin t1uud mongoop zodoj alivaaa cypgyylid opj bna. cypcan ch yumgui xydaldaj avsan xavtasaaraa ylc opnoo byzartyylj bna
  • Zochin 2014-06-11 00:57:51
    Bolovsrolyn salbar Uneheer emgeneltei bgaa zugeer l homorson togoo. Yalanguya baga angiin bagsh bolohoor elsen orogchid bur hetsuu. Ted mongolyn ireeduid erdem zaah uu? Za tegeed ter bagshiin surguuliin bagsh nar gej bur baihgui shu de. Hen ch tend hen yu