Төмөр зам барих 55 сая ам.доллар хаачив?
Таван жилийн өмнөөс шинэ төмөр замтай болох тухай яриа төр засгийн хэмжээнд хүчтэй яригдаж эхэлсэн. Тэр хэрээр төмөр зам барих нөхцлүүд нь ч боломжийн бүрдсэн байлаа. Одоо л нэг төмөр замын асуудал нэг тийш болж, энэ асуудал монголчуудын толгойны өвчин байхаа болих нь гэсэн найдлага нийгэмд бий болоод байв.
 
2011 онд Засгийн газраас “Шинэ төмөр зам төсөл”-ийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардагдах 55 сая ам.долларын санхүүжилтийг ондоо багтаан зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрч байлаа. Тэр үед Ерөнхий сайд Сү.Батболд байв. Түүний гарын үсэг бүхий Засгийн газрын тогтоол гарсан хэрэг.  Тухайн үед Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар Х.Баттулга ажиллаж байлаа.
 
Үүний дараа 2013 онд ч Н.Алтанхуягийн Засгийн газрын үед мөн л үүнийг бататган “Шинэ төмөр зам төслийн талаар авах арга хэмжээний тухай тогтоол”-ыг гаргасан. Удаа дараа гаргасан дээрх тогтоол нь шинэ төмөр зам барих ажлыг гүйцэтгэх үндэсний компаниудын хувьд итгэж болохуйц найдвар төрүүлсэн төсөл байсан гэсэн үг. Ингээд 2013 оны тогтоолын дараа Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамыг төлөөлж уг ажлыг гүйцэтгэгч нь “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компани болов. Хөгжлийн банк ч төслийн эхний ээлжийн санхүүжилт болох 55 сая ам.долларыг цаг алдалгүй “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанид гаргаж өгсөн байдаг. Энэ мөнгө “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д заасан I, II шатны төмөр замын суурь бүтцийг барих ажлын хүрээнд 2013 онд хийж гүйцэтгэх бэлтгэл ажлуудад зарцуулагдах учиртай юм.
 
Угтаа Хөгжлийн банкнаас гарсан 55 сая ам.доллар геодези, геологи, археологи, палентологи, хөрс хуулалт болон дөрвөн төрлийн зөвлөх үйлчилгээнд бүгдэд нь зарцуулагдах ёстой байв. Харамсалтай нь үйл явдал төлөвлөснөөс өөрөөр өрнөжээ. Төслийн ажлыг гардан хариуцсан Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компани энэ их хэмжээний мөнгөнөөс олон сая ам.долларыг техникийн, хуулийн, санхүүгийн менежментийн зөвлөх үйлчилгээнд зарцуулсан гэх баримт, нотолгоо л үлдсэн байна.
 
“Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанид санхүүгийн зөвлөх үйлчилгээг “Guggenhe­im”, хуулийн зөвлөгөөг “Sidley”, техникийн зөвлөх үйлчилгээг “Nip­pon Коеi” компани өгсөн. Ингэж сайн зөвлөгөө өгч хөрөнгө оруулалт татах гол зорилготой байсан гэнэ. Гэвч тооцоолж байснаар үйл ажиллагаа явсангүй. Шинэ төмөр замын эхний санхүүжилт болох 55 сая ам долларыг зөвхөн дээрх зөвлөх үйлчилгээ үзүүлсэн компаниуд гэрээний дагуу төлбөрөө 100 хувиар авч залгисан гэдгийг батлах баримт, нотолгоо хангалтгай бий. Ингэтлээ зөвлөсний дараа нэг ч ам.долларын хөрөнгө оруулалтыг “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанид орж ирээгүй байна.Энэ бол хардах шалтгаан.
 
Үүний зэрэгцээ Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам болон “Монголын төмөр зам” төрийн өмчит компанид итгэсэн үндэсний компаниуд аль хэдийнэ өөрсдийн хөрөнгөөр хөрс  хуулалт болон бэлтгэл  ажлуудыг эхлүүлчихсэн байдаг. Тэд хэлсэн ёсоор ажлаа дуусгаж тайлан, гүйцэтгэлээ “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанид хүлээлгэн өгч, тэндээсээ Зам тээвэр, хот байгуулалтын яаманд хүргэгдэж, зохих журмын дагуу хянан баталгаажуулалт хийгдээд Хөгжлийн банкинд очиж, санхүүжилт нь олгогдох шат дамжлагатайгаар ажил өрнөх байж. Гэвч холбогдох санхүүжилт нь орж ирэхгүй байна гэсэн тайлбарыг өгсөөр өнөөдрийг хүртэл ажлаа гүйцэтгэсэн үндсэний 30 гаруй компани мөнгөгөгүй сууж байна. Яагаад зөвлөх нэрээр цаас үйлдвэрлэдэг гаднын компани төлбөрөө бүрэн аваад байхад түлш шатахуун, техник төхөөрөмжөө ажиллуулж зардал гарган ажил гүйцэтгэсэн үндэсний компанид ингэж хандав. Магадгүй, ширээн доорх ёндооны асуудал байдаг юм биш биз гэж сэжиглэж болохоор байгаа юм. Үнэн хэрэгтээ нөгөө 55 сая ам.доллар аль хэдийн Хөгжлийн банкнаас гарч, зөвлөх үйлчилгээний компаниудад шилжчихээд байдаг. Төрд итгэж найдаж ажлыг нь гүйцэтгэсэн үндэсний компаниудад тэр 55 сая ам.доллар очсонгүй.
 
Бас нэг хачирхалтай зүйл нь тэрхүү 55 сая.ам долларын хүүг өнөөдөр Хөгжлийн банканд төлөөд явж байна. 55 сая ам.долларын хүү гэхээр овоо юм гарч таарна. Санхүүжилтийн олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу олон сая төгрөгийн хүү бодогдсоор...
 
Эцэстээ төмөр зам барих нэрээр төрийн нэр барьж олон тэрбумын санхүүжилтийг будилуулсан энэ асуудлыг хэн хариуцах вэ. Бүхэл бүтэн 55 сая ам.доллараар зөвлөгөө авчхаад төлөвлөсөн ажлынхаа эхний хэсгийг нь гүйцэтгээгүйг юу гэх вэ гээд төмөр замтай холбоотой асуулт ар араасаа хөвөрч байгаа ч өнөөдөр хариулах, хариуцах эзэнгүй сууна.
 
Зууны мэдээ
Д.Цэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Balbar 2015-08-21 13:50:23
    Erunhiilugch yu bodoj bg bol
    112.72.11.115
    Мэдэгдсэн Хариулах
  • Зоригто. 2015-08-21 10:59:05
    Тэр 55 сая ногоон төгрөг хаашаа одсныг хойд айлын хүргэн хүү л сайн мэдэх ёстой доо.
    208.54.80.180
    Мэдэгдсэн Хариулах
  • бүгд атганд нь 2015-08-21 09:29:47
    Наад хэдэн ногоон юмнаас болж ЗГ унаж хямраж байна
    202.72.245.194
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-08-21 07:39:56
    hen idseniig bugd medej bgaa shtee
    202.72.245.252
    Мэдэгдсэн Хариулах
  • Замчин 2015-08-21 02:31:55
    Авсан идэж уусан хумуус нь бугд л тодорхой бгаа! Харин тэдний толгойгийн илээд сууж бдаг эрх мэдэлтэн л сонин бнаа!
    150.129.141.78
    Мэдэгдсэн Хариулах
  • Хйххй 2015-08-21 02:07:19
    Энэ ямар сонин сэтгүүлч вэ. Өршөөгдчихөөд байхад чинь хаачив гээд байхын
    103.9.91.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2015-08-21 01:38:25
    2016 оны ИХ-ын сонгуульд АН - МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ намыхан идсэн уусанаараа холбогдоод олонхи болоод ажил явахгүй
    112.72.13.217
    Мэдэгдсэн Хариулах