Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэн Ард түмний хөдөлгөөний гишүүд мэдээлэл хийнэ
 09:00 цагт: МУИС-ийн Монгол Япон Төвд "Монгол сурвалж судлал" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно. Тус хуралд Монгол, Япон, БНХАУ, ОХУ, ХБНГУ, Чех, Польш, Итали зэрэг 10-аад орны монголч эрдэмтэд судлаачид оролцоно.
 
09:00 цагт: Азийн форум (Asia Forum)-аас Нээлттэй нийгэм форумтай хамтран Хүний эрхийн хамгаалагчдын үндэсний зөвлөгөөнийг Нээлттэй нийгэм форумын байранд зохион байгуулна.
 
10:00 цагт: НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэсний дагуу БЗД-ийн 13-р хороонд 240 хүүхдийн цэцэрлэг, СХД-ийн 22-р хороонд 100 хүүхдийн цэцэрлэг, СХД-ийн 24-р хороонд 60 ортой Ахмадын сувилал, СХД-ийн 21-р хороонд Өвөр гүнтийн 11 км автозам, БНД дүүргийн 2,4,5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6,44 км авто зам барих, ЧД-ийн 19-р Гүнтийн давааны автозам, ЧД-ийн 7, 12-р хороонд Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн барих ажлуудыг хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслолын ажиллагаа НЗДТГ-ын Б танхимд болно.
 
10:00 цагт: "Азийн орнуудын эх хэлний сургалтын загвар ба Монгол хэлний сургалтын өнөөгийн байдал" сэдэвт эрдэм шинжилгээний хурал "Шинэ Монгол" эрдмийн хүрээлэнгийн номын санд болно.
 
11:00 цагт: Өршөөлийн тухай хуулийг эсэргүүцэж, Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэн Ард түмний хөдөлгөөний гишүүд Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.
 
11:00 цагт: Энэ хичээлийн жилээс "Энэрлийн түүчээ" ТББ-аас санаачлан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан нээх  цэцэрлэгийн үйл ажиллагааг олон, нийт хүүхэд багачуудад танилцуулах зорилгоор нээлттэй өдөрлөг зохион байгуулна.
 
11:00 цагт: Төрийн Орон Сууцны корпораци, Монголын Залуучуудын Холбоо хамтран залуусыг орон сууцжуулах асуудлаар Монголын Залуучуудын холбооны төв байранд мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Нийслэлийн БЗД-ийн Цагдаагийн 2-р хэлтсийн байранд Хөршийн холбоо хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн байгууллага сайн хөршийн холбоог бэхжүүлхэд хэрхэн хамтран ажиллах, ямар санал санаачлага, хамтын ажиллагааг бий болгох ёстой талаар сурталчилан таниулах өдөрлөгийг зохион байгуулна.
 
12:00 цагт: "Их талын нүүдэлчид ба Торгоны зам" үзэсгэлэн Монголын Үндэсний Музейд нээлтээ хийнэ. Тус үзэсгэлэнд Монгол-Хятадын археологчидийн 10 жилийн судалгааны дүнд судлан илрүүлсэн 200 гаруй шинэ олдворуудыг анх удаа толилуулна.
 
12:00 цагт: “Барилга Орон Сууц 2015” үзэсгэлэн яармагийн нээлтийн үйл ажиллагаа "Мишээл Экспо" төвд болно. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen  2015-08-21 07:09:33
    demjigdehgvi bga gishvvdiig har jagsaaltand oruulya
    104.131.209.199
    Мэдэгдсэн Хариулах
  • idree 2015-08-21 07:07:31
    zuw sh dee zuw ymiig niigem demjeedl ywchihdag bhgvi dee hurdan batlagdaasai bilee
    85.234.133.143
    Мэдэгдсэн Хариулах
  • svrnee 2015-08-21 06:59:52
    yaj ch bodson idsen uusan hvmvvsiig ingeed gargaad bh ym bol awligiin esreg huuli bgaad yah ch ym awligtai temtseh gazar baigaad ch yah ym be dee
    170.75.163.190
    Мэдэгдсэн Хариулах
  • oldoh 2015-08-21 06:57:22
    erunhiilugchiin horih zuwuu zuw demjij bga
    103.18.40.202
    Мэдэгдсэн Хариулах