Сайд нь саад байж дээ
МАН-ын зургаан сайдыг чөлөөлөөд 14 хонож байна. Орны нь сайд нар томилогдож хараахан амжаагүй байгаа. Зургаан сайдыг чөлөөлөхөд “Засаг задарч, салбарууд эзгүйрлээ, улс орны ажил явахаа байлаа” гээд энд тэндээс мөн ч их халагласан.
 
Тэгвэл энэ халаглалын эсрэг бүр сайхан, овоо доо гэмээр мэдээ дуулдлаа. Сангийн яаманд сүүлийн 14 хоногт улсын төсвийн урсгал орлого гэнэтхэн нэмэгдээд унажээ. Урсгал орлогог эдэг нь цэвэр дотоодын эх үүсвэрээс бүрддэг. Татварын болон татварын бус орлого гэж ангилдаг юм байна. Өөрөөр хэлбэл, төрийн албаныхны цалин пүнлүү, ажил явуулах зардал бүгд эндээс санхүүждэг гэсэн үг.
 
Сүүлийн хэдэн сард хамгийн ихээр асуудал үүсгээд байсан цалин тавих тухайд ямар ч саадгүй болсон талаар эх сурвалж хэлж байна.
 
Цалин тавих хэцүү боллоо, “Эрдэнэт”-ийн мөнгөнөөс цалингийн төсвийг санхүүжүүллээ” гээд л арга барсан мэдээлэл их явсан даа. Ингэж ч аргалж байсан байх. Бас МАН, АН хамтарсан энэ хэдэн сард төсвөөс цалин авдаг албан хаагчид лизингээ ч төлж чадахаа байгаад банкууд дээр тэдэнд зориулсан тусгай “үйлчилгээ” хүртэл бий болж байв. Тэгвэл сайдгүй байсан 14 хоногт яагаад гэнэтхэн төсвийн орлого урсгалаараа нэмэгдчихэв. Өмнө нь өгдөггүй байсан татвараа, орлогоо Сангийн яамыг сайдгүй болуут өгөөд эхлэв үү?

Чухамдаа наймдугаар cap бол ямар ч салбарын ашиг орлого гэнэтийнээр нэмэгдэж сүйд болдоггүй улирал. Найр наадам, амралт зугаалгын үе. Магадгүй мөнгө санхүүгийн хамгийн унтаа цаг гэж болно. Гэтэл өмнөх саруудаас илүүтэй орлого нэмэгдэж цалингийн санг төвөггүй зузаалжээ.

Сайдыг саад хэмээн шоглож ярих нь бий. Гэтэл энэ жишээнээс харахул сайд үнэхээр саад байсан байж мэдэхээр байна. Сангийн сайдын эрх мэдэл өндөр өө. Орж ирсэн, олж ирсэн мөнгөнүүдийг ийш тийш хуваарилна, тараана. Төсвийн урсгал орлого ч сайдын шийдвэрээр энд тэнд очно. Эндээс нэг дүгнэлт хийж болохоор байна. Мөнгө орж ирдэг л юм байна. Харин сайд нь цалинд өгөхгүй ээ гээд өөр аль нэг тийш шилжүүлэхээр шийдвэл “...Цалин тавих мөнгө алга. Улс орны санхүү хүнд байна” гэсэн мэдээлэл бидэнд ирнэ. Ингэж л ойлгож болох нь. Тэгэхээр одооо тавигдах сайд нь саад битгий байгаасай л гэе.
 
Зууны мэдээ
Б.Дамдин
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine