65 насандаа дөрвөн ихэр хүүхэд төрүүлжээ
Өнгөрсөн тавдугаар сард Германы иргэн Аннегрет Раунигк 65 насандаа дөрвөн ихэр хүүхэд төрүүлж гурван сарын дараа эмнэлгээс гарчээ. Тэрбээр, Берлинд Англи, Орос хэлний багшаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан бөгөөд олон хүүхэдтэй байх нь эх хүний хамгийн сайхан баяр баясгалан гэж үздэг аж. Тийм учраас 65 насандаа үр шилжүүлэн суулгаж дөрвөн ихэр хүүхэд тээж зургаан сартай байхад нь кесарево хагалгаагаар төрүүлжээ. Дөрвөн ихэр хорвоод мэндлэхдээ эд эрхтний дутуу хагжилтэй, жингийн дутагдалтай, нэг охин нь 650 грамм байсан учир гурван сар гаруй инкубаторт эмчийн хяналтад байжээ.
 
Хүүхдүүд хэвийн байдалдаа орсон ч хожим тархи, уушиг, нүдний гажигтай болохыг үгүйсгэхгүй хэмээн эмч нар нь анхааруулсан байна. Уг эмэгтэйн хамгийн том хүүхэд нь 44 настай бөгөөд таван эрэгтэйн 17 хүүхдийг төрүүлжээ. Тэрбээр аль хэдийн 7 ач зээтэй болсон  ч арван настай охиныхоо гуйлтаар дахин хүүхэдтэй болохоор шийдсэн байна. Эхэндээ ихэр хүүхэдтэй болно гэж төсөөлөөгүй байсан учир дөрвөн ихэр гэдгийг сонсоод балмагдаж орхисон ч төрүүлэхээр шийджээ. Аннегрет эх орондоо үр шилжүүлэн суулгахыг хүссэн ч герман эмч нар түүнийг хэтэрхий өндөр настай учраас аюултай хэмээн татгалзсан учир Украйнд очиж донорын үр суулгуулан төрүүлсэн аж.
 
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Amar 2015-08-20 18:29:25
    Setgehuin obchtei ehees bas l ovchton tordog, hoorhii
    172.56.36.237
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-08-20 09:58:33
    Гайхалтай. Үнэхээр зоригтой сайхан эмэгтэй байна. Дэлхийн эхчүүд бүгд мандан бадраг.
    199.49.15.127
    Мэдэгдсэн Хариулах
  • МОНГОЛЫН МЭДЭЭ 2015-08-20 09:47:34
    БАЯР ХҮРГЬЕ
    103.26.194.223
    Мэдэгдсэн Хариулах