Доналд Трамп хууль бус цагаачдын хүүхдэд иргэншил олгох хуулийг өөрчилнө
АНУ-ын Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Доналд Трамп хууль бусаар амьдарч буй цагаачдын хүүхдүүдэд АНУ-ын иргэншил шууд олгодог Үндсэн хуулийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй гэв. Үүнээс болж АНУ-д гэмт хэргийн тоо нэмэгдэж байгаа учраас Мексикээс ирж буй хууль бус цагаачдын визний хураамжийг нэмэгдүүлж, хүүхдэд нь иргэншил олгохийг хориглох нь зүйтэй хэмээн үзэж байгаа юм. АНУ-ын Үндсэн хуулиар тус улсад төрсөн хүүхэд бүр АНУ-ын иргэшилтэй болдог учраас тэрбээр энэ асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгаагаа илэрхийлж байна.
 
Гэхдээ Дональд Трамп ерөнхийлөгч болсон ч Үндсэн хуулийн уг асуудалтай холбоотой 14 дүгээр заалтыг ганцаараа өөрчилж чадахгүй юм. Тус улсын Конгрессийн гишүүдийн гуравны хоёр нь зөвшөөрсөн тохиолдолд хуулийн заалтыг өөрчлөх боломжтой.
 
Доналд Трампийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хамгийн том компанит ажил нь АНУ-д хууль бусаар амьдарч буй цагаачдын асуудлыг шийдэх явдал юм. Тэрбээр сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр ихээхэн шуугиан тариад байгаа бөгөөд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буй гишүүдээс хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа аж.
 
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • MON-NAZY 2016-03-03 02:08:54
    ZIG HEIL TRUMP
    59.153.114.121
    Мэдэгдсэн Хариулах
  • Г.УЯНГА 2015-08-20 09:47:01
    ЗӨВ ШҮҮ
    103.26.194.223
    Мэдэгдсэн Хариулах