Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах эсэх асуудлыг байнгын хорооны хуралдаанаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулсантай холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар мэдээлэл хийлээ. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд огцруулах саналыг 2014 оны тавдугаар сарын 29-ний өдөр УИХ-ын даргад өргөн барьсан.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “...Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол ... огцруулах саналыг холбогдох Байнгын хороо долоо хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэж заасан. Өнгөрсөн долоо хоногт дэгийн хуулийн энэхүү хугацаа дууссан бөгөөд эхний удаад нь УИХ дахь АН-ын гишүүд байнгын хорооны хуралдаанд ирэхгүй, санаатайгаар ирц бүрдүүлэлгүй, дараагийн удаад нь Н.Батбаяр сайд өвчтэй гэсэн эрүүл мэндийн шалтгаанаар уг асуудлыг энэ долоо хоногт болгон хойшлуулсан. Гэтэл өнөөдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ асуудлыг “судалж үзэх” гэдэг нэрийн дор хойшлуулах горимын санал гаргаж, уг саналаар нь Байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар санал хураалгаж, олонхийн саналаар асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан.
Иймд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтыг хэлбэрэлтгүй мөрдөж, бас мөрдүүлж, нэн даруй Байнгын хорооны хуралдааныг хуралдуулж, уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийг УИХ-ын дарга, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар нарт МАН-ын бүлэг сануулж, шаардаж байна. Энэхүү шаардлагыг хүлээж авахгүй бол холбогдох Байнгын хорооны даргыг Үндсэн хуулийн Цэцэд өгч дүгнэлт гаргуулна гэлээ.
П.УНДРАМ
Оллоо.мн