Туул голын сав газрын гол горхи, булаг шандыг тоолжээ
Туул голын сав газарт хамрагдах Улаанбаатар хотын зургаан дүүрэг, таван аймгийн 38 сумын гол горхи, булаг шандыг тоолж бүртгэжээ. Уг ажлыг Туул голын сав газрын захиргааныхан сум, дүүргийн ЗДТГ-ын албан хаагчидтай хамтран гүйцэтгэсэн байна.

Тооллогын дүнд урьдчилсан байдлаар сав газрын хэмжээнд нийт 305 гол горхи, 514 булаг шанд, 40 рашаан, 107 нуур тойром, 7393 худаг байгааг тогтоожээ. Мөн газрын доорх усны хяналтын 46 цооног, 10 усан сан, услалтын 15 систем, үерийн хамгаалалтын 25 далан суваг, 29 цэвэрлэх байгууламж зэргийг тооллогод хамруулсан аж.

Нийт гол горхийн 242 нь байнгын урсацтай, булаг шанд 514 байсны 41 нь ширгэсэн, 14 нь сэргэсэн байгааг энэ үеэр тогтоосон аж. Мөн эхийг нь хашиж хамгаалах шаардлагатай 11 рашаан байжээ. Энэ онд цооног, худгийн тоо өөрчлөгдөөгүй бол гол горхи, булаг, нуур тойрмын тоо нэмэгджээ. Гэхдээ булаг шанд, гол горхи өмнөх жилүүдтэй харьцуулахад нэмэгдсэн байгаа нь ширгэсэн, шинээр бий болсон, сэргэсэн зэрэг олон шалтгаантай байж болно.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.