25 бүтээл ирснээс  “Би өөрөө талархал” бүтээл шалгарчээ
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, JCI Монгол байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Инээмсэглэх Монгол-Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд “Та өөрөө гэрэл” богино хэмжээний кино наадмыг “Талархах, Хүндлэх, Уучлах” сэдвийн хүрээнд зохион байгуулж дүнгээ гаргалаа.

Тэмцээнд нийт 25 бүтээл ирснээс тэргүүн байранд шүүгчдийн болон олон нийтийн цахим санал асуулгаар хамгийн өндөр үнэлгээ авсан “Төгс нүд энтертайнмент”-ийн “Би өөрөө талархал” бүтээл шалгарчээ. Хоёрдугаар байранд “Язгуур” уран бүтээлийн нэгдлийн “Нэг минут”, гуравдугаар байранд “Хотын соёл надаас эхэлнэ” бүтээл шалгарсан байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine