Зэсийн үнэ 2008 оноос хойш хамгийн доод төвшиндөө хүрлээ
Хятадын эдийн засгийн тогтвортой байдалд шинжээчид эргэлзэх болжээ. Энэ эргэлзээ явсаар дэлхийн хөрөнгийн биржүүдэд томоохон нөлөөллөө бий болгосон байна. Учир нь өчигдөр Азийн хөрөнгийн биржүүдийн хувьцааны ханш сүүлийн хоёр жилийн хамгийн доод төвшинд хүрлээ.
 
Японы “Nikkei” индекс 0.2, Ази Номхон далайн биржүүдийн индекс 0.4 хувиар унасан нь сүүлийн хоёр жилийн хамгийн том уналтад тооцогдож байна. Тэгвэл Шанхайн SSEC индекс 6.1 хувиар унасан нь өнгөрсөн сарын 27-ноос хойшх хамгийн том бууралт юм. Хөрөнгө оруулагчид Хятадын хөрөнгийн зах зээл сэргэнэ гэдэгт найдаж байсантай энэ нь холбоотой аж. Тэгвэл АНУ-аас ам.доллараар тооцож импортын бараа худалдаалдаг аж ахуйн нэгж, хувь хүмүүс юанийн ханшийн уналтаас үүдэн ихээхэн хохирол амсахаар байна. “Хятадад хувьцааны ханш зургаан хувиар унана гэдэг бол зүгээр өнгөрөх асуудал биш” гэж “Daiwa Securities’’-ийн дэлхийн эдийн засгийн стратегич Хироказу Кабея хэлжээ. Мөн тэрээр “Байдал ийм нөхцөлд байгаа болохоор Хятадын удирдагчид ямар нэгэн алхам хийх нь дамжиггүй” гэж хэлсэн байна.
Хятадын эдийн засгийн өсөлтийн уналт, АНУ-ын ханшийн өсөлт зэрэг нь хөгжингүй орнуудын хөрөнгийн зах зээлд түгшүүр бий болгож байна. Уолл Стрийтийн хувьцааны ханш ч ялгаагүй 0.26 хувиар унасан дүнтэй байна. Үүнд “Уолл Март” сүлжээний жижиглэн худалдааны орлого муудсан үзүүлэлт нөлөөлсөн байна. Хятадын бараа бүтээгдэхүүний эрэлт муудаж, зэсийн үнэ сүүлийн зургаан сарын хамгийн бага үнэ болох нэг тонн нь 4983 ам.долларт хүрсэн нь дэлхий дахины эдийн засгийн болгоомжлолыг улам нэмж байна. Тэгвэл зэс экспортлогч Чили улсад гэхэд үндэсний валют песоны ханш сүүлийн 12 жилийн хамгийн доод төвшинд хүрсэн байна. Хөрөнгө оруулагчид хөрөнгөө ам.доллараар байршуулж, хөрөнгийн урсгал саарч буй энэ цаг үе хөгжингүй орнуудын зах зээл болоод валютын ханш эрсдэлтэй тулгарч мэдэх юм.
 
Зэсийн үнэ өчигдөр сүүлийн зургаан жилийн хамгийн доод төвшинд хүрсэн талаар “Mining.com” мэдээллээ. Хятадын эрэлт буурснаар ийнхүү үнэ унахад хүрээд байна. 2008 оны сүүлч гэхэд энэ улаан металлын ханш нэг тонн нь 5000 ам.долларт хүрч байсан бол өдгөө 4900 “ногоон” болоод байна. Урд хөрш дэлхийн металлын эрэлтийн 45 хувийг дангаараа эзэлдэг нь үүнд ихээхэн нөлөөлж байна.
 
Зууны мэдээ
Ж.Цог
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.