Ашигт малтмалын хуулийг хэлэлцэхийг хойшлуулав
Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байсан. Гэвч  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт бүлэг дээрээ ярилцаж шийдвэр гаргахаар хойшлуулаад байсан ч бүлгийн шийдвэрээ өнөөдрийг хүртэл гаргаж чадаагүйн улмаас дахин хойшлуулах асуудлыг тавиад байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар албан ёсоор мэдэгдлээ.

Мөн УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хурал тодорхой төлөвлөсөн ажлын улмаас хуралдаж чадаагүй. Иймд өнөөдөр хуралдах бүлгийн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэх гэж буйтай холбогдуулан бүлгийн нэгдсэн байр суурь, бүлгийн гишүүдийн санал бодлыг солилцох үүднээс энэ асуудлыг тодорхой хугацаагаар түр хойшлуулах горимын санал гаргасан боловч уг санал гишүүдийн дэмжлэг авсангүй.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.