Б. Гантогтох тулаанаа дуусгалаа
Тайландын Банкок хотноо Тайландын Эзэн хааны цомын төлөөх муай тайн  тэмцээн үргэлжилж байна. Энэ сарын 13-нд нээлтээ хийсэн тус тэмцээнд 123 орны 1000 тамирчин өрсөлдөж буй.

Тус тэмцээнд оролцож буй Б. Гантогтохын хувьд өчигдөр тэмцээнээ өндөрлүүллээ. 60 кг-ын жинд өрсөлдөж байгаа тэрээр эхний тулаандаа хийлж, хоёр дахь тулаанаа Италийн тамирчинтай хийж, 3:0-р хожиж гараагаа тун амжилттай эхлүүлсэн. Харин гурав дахь тулаанаа Францын тамирчинтай хийгээд 3:2-ын зөрүү буюу нэг онооны зөрүүгээр ялагдал хүлээлээ. 
Ингээд тэрээр тэмцээнийг орхив. Гэвч дараагийн тэмцээний бэлтгэлд шаргуу орно гэдгийг түүний дасгалжуулагч О. Алтанпүрэв хэлж байна. 
Ирэх 10 дугаар сард Кикбоксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 9 төрөлд зохион байгуулагдах юм. Үүний дөрвөн төрөл нь Серби улсад болох бол таван төрөл нь Ирландад болох гэнэ. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.