Цэцэрлэгийн бүртгэлийг сугалаагаар явуулахыг эсэргүүцэж байна
Жил бүрийн намарт үүсдэг цэцэрлэгийн бүртгэлийн асуудал энэ жил бүр ч илүү хурцдаж байна. Учир нь өчигдөр нийслэлийн Боловсролын газраас мэдээлэл хийж зарим дүүргийн цэцэрлэгүүд дээр  сугалаа явуулна хэмээн мэдэгдсэн юм. Харин үүнийг эцэг эхчүүд эсэргүүцэн зарим газарт эмх замбараагүй байдал үүсээд байна.

Тухайлбал хамгийн олон хүн амтай, тэр хэрээр цэцэрлэгийн насны хүүхэд олонтой БЗД-ийн зарим хорооны иргэд долдугаар сарын сүүлчээс эхлээд хүүхдээ цэцэрлэгт  оруулахаар цэцэрлэгийн үүдэнд  дугаарлаж эхэлсэн аж. Тиймээс тэд сугалаагаар цэцэрлэгт хамруулахыг эсэргүүцэн дүүргийн Боловсролын хэлтсийн даргатай уулзахаар Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын гадаа цуглараад байгаа юм байна. 

Нийслэлд цэцэрлэгийн насны буюу 2-5 насны 116750 хүүхэд байдаг гэх судалгаа бий. Тэгвэл энэ хичээлийн жилд эдгээр хүүхдийн 90 орчим мянга  буюу 78 хувь нь л цэцэрлэгт хамрагдах боломжтой гэдгийг холбогдох албаныхан хэлж буй. Харин цаана н 21 мянга гаруй хүүхэд гэрээр хүмүүжих болоод байгаа юм. 
Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Завгүй ажилчин 2015-08-23 13:37:52
    Дугаарлаж чадахгүй тахир дутуу иргэд ,хоногийн хоолний төлөө завгүй ажиллаж буй иргэд сугалааг дэмжиж байна
    112.72.13.179
    Мэдэгдсэн Хариулах
  •  2015-08-19 11:00:19
    Sugalaa ni zuv shdee
    112.72.13.75
    Мэдэгдсэн Хариулах
  • ёх 2015-08-19 07:23:01
    тэгвэл ерхийлөгчөө, 76 гаа сугалаад тодруулж байя даа. сонгууль гэж бөөн төвөг чирэгдэл гаргаж байхаар хурдан зардалгүй шударга болно.
    203.194.114.154
    Мэдэгдсэн Хариулах
  • сайхнаа 2015-08-19 04:40:38
    172-р цэцэрлэг 40 хүүхэд авахаас 30-г нь хорооны, 10 -г нь багш ажилчдынхаа хүүхдийг авна гэнэ. жил болгон л тэгэх юмаа.
    202.179.20.121
    Мэдэгдсэн Хариулах