АНУ Ирантай цөмийн хөтөлбөрийн хэлэлцээ эхлэв
 АНУ, Ираны төлөөлөгчид Женев хотноо Тегераны цө­мийн хөтөлбөрийн талаар яриа хэлэлцээ эхэлсэн тухай “The Guardian” мэдээлсэн байна.

Энэхүү хэлэлцээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уильям Бурнс, улстөрийн бодлогын нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шерман нар оролцож байгаа аж. Зуучлагч зургаа болон Иран өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ираны уран баяжуулалтыг багасгах яриа хэлэлцээ хийсэн. Тегеран уран бая­жуулалтаа 20 хувь хүртэл бууруулсны хариуд Ираны эсрэг авсан зарим хоригийг зөөлрүүлжээ. Гэхдээ Ираны газрын тосны экспортод тавьсан хориг хэвээр байгаа юм. Ираны төлөөлөгчид даваа, мягмар гарагт АНУ-тай хэлэлцээ хийсний дараа Ром хотноо ОХУ-тай гэрээ хийх гэнэ. Энэ удаагийн гэрээ хэлэлцээ зургаадугаар сарын 16-нд дуусна гэж байгаа ч өргөн хүрээнд болох яриа долоодугаар сарын 20 хүртэл үргэлжлэх юм.

Иран улс цөмийн хө­төлбөрөө энхийн зорилгоор эрчим хүч гарган авах болон анагаахын судалгаанд ашиглана гэж мэдэгдэж байгаа. Гэвч дэлхийн улс орнууд Ираныг цөмийн зэвсэг үйлдвэрлэх зорилгоор уран баяжуулж байж магадгүй хэмээн сэжиглэж, хориг арга хэмжээ авсан байна.
Өглөөний сонин
Н.Тунгалаг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.