
Ирэх сарын 1-ээс эхлэн замын хөдөлгөөнд оролцож байхдаа огцом тоормозлосон тохиолдолд жолоочийг 19200 төгрөгөөр торгоно. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэчилсэн хуульд “Жолооч шаардлагагүй үед огцом тоормозлох, хүндэтгэх шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөнийг саатуулж тээврийн хөдөлгөөнд оролцсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна хэмээн заажээ. Хуучин хуулиар урд явсан машин огцом тоормоз гишгэснээс болж осол гахарад арын машины жолооч зай бариагүй гэж хариуцлага хүлээдэг байсан юм.
Б.Сансар
olloo.mn