Бангкокт халдлага үйлдсэн сэжигтнийг эрэн сурвалжлах ажил үргэлжилж байна
Өнгөрсөн даваа гарагт Тайландын нийслэл Бангкок хотод дэлбэрэлт болсны улмаас 20 хүн амиа алдаж, 120 хүн шархадсан билээ. Амиа алдсан хүмүүсийн дотор Хятад, Хонконг, Их Британи, Индонез, Малайзын, Сингапурын иргэд байсан аж.
 
Бунхны ойр орчимд байрлуулсан хяналтын камерууд гэмт этгээдийг бичиж авчээ. Шар өнгийн футболк, хар өнгийн өмд өмссөн 180 см-ийн өндөртэй Европын иргэн дэлбэрэлт болохоос 10 минутын өмнө бунхан руу гар цүнхтэй оржээ. Харин дэлбэрэлт болсны дараа тэрбээр цүнхгүй гарч яваа нь хяналтын камерт бичигдсэн байна. Цагдаагийн дарга дээрх шар футболктой эрийг гол сэжигтэн хэмээн мэдэгдэж, улс даяар эрэн сурвалжлах үүрэг өгчээ.
 
Бангкок хотын цагдаагийнхан халдлага зохион байгуулсан хэмээн 10 гаруй хүнийг баривчилсан бөгөөд өчигдөр 20.00 цагт тэднийг хэрэгт холбогдолгүй хэмээн сулласан байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2015-08-19 04:13:45
    Medeegee zalruulah heregtei. Buruu huniig sejiglsen gedeg n todorhoi bolood. Naad zaluu chin uuruu tsagdaagiihantai uulzsan baigaa. Shar tsamtstai n asian zaluu...
    202.170.65.137
    Мэдэгдсэн Хариулах