Оюутнууд төлбөрөө юунд зарцуулагдаж байгааг мэдэх эрхтэй
Намрын намарт ургадаг “Хэрүүийн алим”-ны нэг нь их, дээд сургуулиудын төлбөрийн нэмэгдэл байдаг. Мөнгөний ханшны уналттай уялдуулж байгаа гэсэн шалтгаанаар жилийн жилд төлбөрөө тодорхой хувиар нэмдэг байсан. Тэгвэл энэ жил их, дээд сургуулиудад элсч орох оюутны тоо 50 хувиар буурснаас болж зардлаа нөхөх нэрийдлээр төлбөрөө нэмж байгаа гэх юм. Сонирхолтой л шалтаг. Зарим сургуулийн дотуур байрны төлбөр гэхэд 230 мянган төгрөгөөр нэмэгдэж байх жишээтэй. Ийм зүйл байж болох уу та минь ээ. Төлбөр мөнгө нь жил бүр өч төчнөөн мянган төгрөгөөр нэмэгдээд л байдаг.
 
Сургалтын чанар, орчин нь жил ирэх тусам буураад л байгаа. Захын оюутнаас энэ талаар асуухад хэлээд өгнө. Уг нь сургалтын төлбөр нэмэгдэж байгаагийн хэрээр чанар нь дээшилж, орчин нь сайжрах ёстой. Гэтэл нэг нь өсөөд, дагаж явах ёстой үзүүлэлтүүд нь “давжаараад” байгааг ойлгох арга алга. Саяхан оюутнууд цуглаан хийж, энэ талаар хөндсөн. Хараахан хичээлийн шинэ жил эхлэх болоогүй учраас цөөхөн оюутан хамрагдсан гэнэ лээ.  Тэдний ярьж байгаа гол асуудал нь төлсөн төлбөр нь хаашаа, юунд зарцуулагдаад, хэний халаасанд орж байгааг мэдэх явдал. Энэ бол зүй ёсны шаардлага. Зөв зүйтэй ч тэмцэл болж байгаа юм. Хамгийн гол нь өргөжөөд, газар аваад, олон оюутан хамрагдаад яваасай билээ. Ер нь байгууллагууд орлого, зарлагаа ил тод мэдээлэх үүрэгтэй болсон. “Шилэн данс”- ны хууль батлагдсанаар шүү дээ. Одоо төрийн байгууллагууд бүгд таван саяас дээш дүнтэй зарлага, гүйлгээ бүрээ ил тод мэдээлэх үүрэг хүлээсэн. Гэтэл энэ хууль их, дээд сургуулиудад бараг л үйлчлэхгүй байгаа юм. Ямар ч байсан хуулийн үйлчлэх хүрээнд нь төрийн их, дээд сургуулиад гэж заагаагүй байна билээ. Төрөөс татаас, төсөв өгч байгаа бол түүнийг тодорхой хэмжээнд хянаж л байгаа байх. Ядаж л салбар яамаар дамжуулаад. Гэхдээ оюутнуудын төлж байгаа төлбөр чухам юунд зарцуулагдаж байгааг тухайн сургуулийн удирдлагуудаас өөр хүн бараг мэдэхгүй байна. Тийм болохоор энэ системийг л нэвтрүүлэхийг оюутнууд шаардаж байгаа юм.
 
Энэ нь ч зөв. “Шилэн данс”-ны хуулиар юм уу, эсвэл өөр журмаар оюутнууд төлбөрөө хянадаг тогтолцоог нэвтрүүлж өгмөөр байна. Жилдээ хэдэн саяар нь төлбөр төлж байгаа оюутнууд өөрийнхөө мөнгийг хаашаа урсч байгааг мэдэх эрхтэй шүү дээ. Жил бүр төлбөр нэмэгдэж байгаа ч сургалтын чанар, орчин сайжрахгүй байгаа нь цаанаа учиртай л байгаа. Магадгүй сургуулийн удирдлагуудын халаас руу төлбөр ороод байгаа ч юм бил үү, хэн мэдлээ. Ер нь ч сургуулиуд гаднах өнгөө хэдэн жилдээ ганц сэргээсэн болчихоод л өөрөөр орчноо сайжруулдаггүй. Дээрээс нь жил ирэх бүр сургалтын чанар, агуулга муудаж байгаа талаар оюутнууд гомдол нэхсээр байна. Уг нь энэ мэт зардалд явах ёстой оюутны төлбөр арай л өөр тийшээ “урсаад” байж ч болох. Тийм болохоор оюутнууд, цаашлаад эцэг, эхчүүд их, дээд сургуулийн төлбөрийн зарлагыг мэдэж байвал аятай юу. Энэ тал дээр салбар яам, цаашлаад Засгийн газар нэгийг бодож, хоёрыг тунгааж, хууль журам гаргана байгаа.
 
Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hero 2015-08-20 02:36:00
    Хэдэн сургуулийн захирлаа дийлэхгүй Яам-аар юу хийхэвдээ. Уул нь боловсролын бодлого улс орны өнөөгийн байдлаас хамааруулан төлөвлмөөр юм ард иргэдэ мөлжих арг...
    122.254.126.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Дээрээ гүйдлээ олохгүй бол 2015-08-19 03:33:46
    АН-н гайгаар төр, хувийн аль ч шатанд дураараа авирлаж, хөл толгойгүй байдал хэтэрч байна. Монгол улсад иргэний дайн гарахад маш ойртож байна. Баячуудыг дээрэмд...
    183.81.171.135
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-08-19 01:04:19
    13-r horoolliin shine mongol surguuli surgaltaa chanarjuulah heregtei.
    202.70.41.62
    Мэдэгдсэн Хариулах
  • oyutanuudad 2015-08-19 00:50:28
    mongoliin surguuli chanargui baibal gadaadad tugsuud irsen ni deer Mongoloos hyamd tulburtei surguuli zunduu.
    124.158.107.20
    Мэдэгдсэн Хариулах