"Рио-2016" олимпийн наадмын урилга хүлээн авлаа

ОУОХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссийн дарга Клаудия Бокель өнөөдөр Монголын үндэсний олимпийн хороонд зочилж, "Рио 2016" олимпийн наадмын урилгыг МҮОХ-нд гардуулж өгчээ.

Мөн МҮОХ-ны байранд Монголын тамирчдад зориулсан “IOC Athlete Career Programme” сургалтыг зохион байгуулав. Эл сургалтын зорилго нь тамирчдын боловсрол, хөгжил мөн карьераа дуусган, зодог тайлсны дараа хэрхэн амьдрах талаарх мэдээ, мэдээллийг олгоход оршиж байгаа аж.

Клаудия Бокель нь ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссын дарга, туялзуур сэлэмчин, "Афин 2004" олимпийн наадмын мөнгөн медальт, 2001 оны дэлхийн аварга бөгөөд ОУОХ-ны удирдлагын багт нутаг нэгт сэлэмчин Томас Бахын хамт зүтгэж буй бүсгүй ажээ. 

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Гэмт хэрэгтэн Загдсүрэн 2015-08-18 16:23:37
    Энэ Загдсүрэнг хараа. Гэмт этгээд шүү. Тэгээд бас олимпийн урилга аваад байгаа юм аа. Итгэж болохгүй хүн.
    124.158.124.237
    Мэдэгдсэн Хариулах