Юанийн ханш тогтворжжээ
Өнгөрсөн долоо хоногт юанийн ханш 20 жилд анх удаа ам.долларын эсрэг чангарсан нь дэлхий дахинд шуугиан тариад байсан билээ. Тэгвэл өчигдөр энэ байдал намжиж, хятад мөнгөн дэвсгэртийн олон улсын валюттай харьцах ханш тогтворжлоо хэмээн “Блүүмберг” мэдээллээ.
 
Өнгөрсөн мягмар гаригт Хятадын Төв банк юанийн ханшийг 1994 оноос хойш анх удаа 1.9 хувиар буруулснаар гадаад валютын эсрэг чангарах үндсийг тавьсан билээ. Энэ шийдвэртэйгээ холбоотойгоор тус банк цаашид гарах нөлөөллийг тооцон, валютын эрэлт, нийлүүлэлтийг ажиглаж буй аж.
 
Харин худалдаачид юанийн ханш цаашид үүнээс илүү унахгүй байх гэсэн хүлээлттэй байгаа юм. Дунджаар найман шинжээчийн дунд явуулсан санал асуулгаар энэ сарын 12-ноос хойш юанийн ам.доллартай харьцах ханш энэ оны сүүл гэхэд 6.5 болно хэмээжээ. Өнгөрсөн хугацаанд энэ ханш 6.8 байсан билээ.
 
Зууны мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-08-18 08:59:59
    Манайх юанд чирэгдэж балрах нь ээ
    112.72.13.9
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗУУНЫ МЭДЭЭ 2015-08-18 08:17:48
    ЗӨВ ШҮҮ
    150.129.143.149
    Мэдэгдсэн Хариулах
  • өө 2015-08-18 08:00:36
    худлаа шаа малаа
    203.194.114.154
    Мэдэгдсэн Хариулах