Хөвсгөлд 16 настай хүү тарваган тахал үүсгэгч булчирхай хэлбэрээр өвчилжээ
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн “Агарын голын гурван чулуу” гэдэг газар буюу сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т 16 настай иргэн хүн гоц халдварт өвчнөөр өвчилсөн болох нь батлагджээ. Тэрээр энэ сарын 10-ны өдөр нохойд хазуулсан тарвага өвчиж байгаад гараа зүссэн байна. Улмаар гар нь хавдаж, халуурсан учир энэ сарын 14-ний өдрийн 10:00 цагт сумын эмнэлэгтээ ханджээ.
 
Ингээд 16-ны өдрийн 14.00 цагт түүний шинжилгээний хариу гарч хүү “Тарваган тахал” үүсгэгч булчирхай хэлбэрээр өвчилсөн нь тогтоогдсон байна. Иймээс одоо шинжилгээг баталгаажуулахаар давтан шинжилгээ хийж байгаа юм байна. Гэхдээ өвчтөний биеийн байдал сайжирч байгаа ажээ.
 
Үүнтэй холбоотойгоор тус сумын Засаг дарга захирамж гаргаж,  тус газарт 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосон байна.
 
Голомтонд аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон 1 дүгээр хавьталттай 8, 2 дугаар хавьталттай 8 иргэнийг тусгаарлан, шинжилгээ хийж байна. Сумын хэмжээд 8 хүний бүрэлдэхүүнтэй хээрийн штаб, хяналтын 10 цэгт аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, Цагдаагийн газраас 3 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 19 иргэн, 9 автомашин, нийт 30 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр, ажиллуулжээ. Мөн  16-ны өдрийн 11:00 цагаас Мөрөн суманд “Хилэнтийн гүүр”, “Мөрөн” нисэх буудлын урд талын зам, тус аймгийн Бүрэнтогтох сумын “Улаан богоч” гэдэг газарт хяналтын пост гарган, аймгийн Цагдаа, Байгаль орчин, Мэргэжлийн хяналтын газраас 8 албан хаагч,  3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.