Угсраа автобус траншейны таг дайрснаас эвдрэл гарчээ
​Угсраа автобусууд үйлчилгээнд гараад гуравхан хонож байна. Гэвч өчигдөр уг автобусуудын нэг нь үйлчилгээнд явж байгаад тасарч, хүн гэмтсэн гэх мэдээлэл зарим хэвлэлээр гараад буй. Тэгвэл энэ асуудалд албаны хүмүүс тайлбар хийсэн байна.
 
Тодруулбал, Зорчигч тээврийн нэгтгэлээс “Өчигдөр Төв шуудангийн уулзвараар явж байсан автобус тасраагүй. Энэ осол ус зайлуулах шугамын таг дайрснаас үүдэж, автобусанд доргилт өгсөн. Нэг хүн хөнгөн гэмтэж, бид эмнэлэгт үзүүлэн, гаргасан. Тухайн жолооч, тээврийн хэрэгслээс огт шалтгаалаагүй.” гэсэн тайлбарыг өгчээ.
 
Харин  Замын цагдаагийн газраас “өчигдөр 18.00 цагийн орчим Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн талбайн урд замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн Maz-215067 дугаартай, Ч жолоочтой автобус замын барилга байгууламж ус зайлуулах хоолойны шүүрт худгийн таг дайрсанаас тухайн тээврийн хэрэгсэлд эвдрэл учирсан” гэжээ.
Тэгэхээр манайхан замын траншейны таг зэргээ янзалж, автозамаа стандартад нийцүүлэхгүй бол энэ мэт жолоочоос шалтгаалаагүй эвдрэлүүд гарах магадлалтай байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2015-08-18 14:30:56
    эхнээсээ л хэрэггүй гэдэг нь батлагдаад ирлээ дээ замаа зас , сайжруул хотын даргаа
    202.126.91.171
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-08-18 08:47:13
    Өнгөрсөн жил иргэдийг ингэж чирэгдүүлчхээд энэ жил давтаад байгааг ойлгохгүй юм.Угсраа автобус явдгаараа явна л бз.Харин нэг автобусаараа яваад болоод л бсн
    122.201.21.174
    Мэдэгдсэн Хариулах
  • badam suren 2015-08-18 08:16:41
    Niitin teewreer bid 500 buyu ofort 100 0 Togorgor zorchdog baissn odoo neg dahin nygalj yej bna ard tvmne denfvv shulj baigaa yum bish u Teged oroi ert aeto bu...
    202.179.20.120
    Мэдэгдсэн Хариулах
  • хэцүү 2015-08-18 07:45:43
    монголд таарахгүй олон зүйл гарнаа. эхнээсээ энэ hybrid машинууд энэ их усанд удаан тэсэхгүй. Приус центрээр дүүрэн зогсчихсон машинууд
    202.55.183.106
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-08-18 04:33:19
    amarhan evderdeg zolig ve.
    103.10.23.108
    Мэдэгдсэн Хариулах
  • савдаг 2015-08-18 04:27:11
    Төлбөрийг зам хариуцсан газраас гаргуулах хэрэгтэй. Хувийн тэрэг замын эвдрэлээс болж эвдэрсэн бол бас зам хариуцсан байгууллага төлбөрийг барагдуулах хэрэгтэй....
    202.131.228.20
    Мэдэгдсэн Хариулах