Авлигын шалтгаан болж байж болзошгүй 14 дүрэм журмыг хүчингүй болгожээ
 Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллээ сар бүрээр танилцуулж байгаа билээ. Өнгөрсөн сард тус газраас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хүргэе.
 
Дорноговь аймаг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа мэдээллийн үндэсний төвд ажиллаж, авлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэв.

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын ажлын алба, Зэвсэгт хүчний жанжин штабаас ирүүлсэн Ёс зүйн дүрэмд санал өгөв.

Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах сургалтыг нийт 1937 албан тушаалтанд зохион байгуулжээ.

Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, Булган аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа нарт захиргааны акт гаргахдаа анхаарч ажиллах болон төрийн үйлчилгээний мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр Зөвлөмж хүргүүлэв.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээний Стамбулын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний Монгол Улсын үнэлгээг хариуцсан багийн ажлын айлчлалын үеэр болсон ажлын уулзалтуудыг зохион байгуулжээ.  
Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах ажлын хүрээнд оюутан залуучуудад авлига, ашиг сонирхлын зөрчлийн нийгмийн хор аюулыг ухуулан таниулах зорилгоор “Зориг сан” төрийн бус байгууллагатай хамтран 24 оюутан, залууст сургалт зохион байгуулав.

StAR санаачилгатай хамтран “Эрх зүйн харилцан туслалцааны хүсэлтийг боловсруулах ахисан түвшний сургалт”-ыг зохион байгуулав.Төрийн 27 байгууллагын цахим хуудсыг үнэлж, уг үнэлгээний талаарх мэдээллийг хариуцсан албан тушаалтнуудад цахимаар хүргэж, арга зүйн зөвлөгөө өгөв. Авлигын шалтгаан, нөхцөлийг үүсгэж болзошгүй нийт 14 дүрэм журмыг хүчингүй болгуулахаар холбогдох байгууллагуудад ханджээ.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tester 2015-08-18 08:20:14
    санал хүргүүллээг нь хаслаа л гэхийн. ер нь бол худлаа үнэн шалгуур маш их. тэрнийгээ дарамтлахдаа ашигладаг нь бол үнэн ш дээ. цөөлөх хэрэгтэй бүх салбарт
    103.229.176.131
    Мэдэгдсэн Хариулах