Гомдлын 60 орчим хувь нь цагдан хорих байр, хорих  ангиас ирдэг
Хүний эрхийн үндэсний комиссын Гомдол хяналтын хэлтсийн дарга Б.Батаагаас дараахь зүйлийг тодрууллаа.
 
-Хүний эрхийн холбоотой асуудал гаргахаар хуулийн байгууллагад хандаад шийдвэрлэгдсэний дараа ХЭҮК-д ханддаг. Танайд тавьсан асуудлыг шийдвэрлэх боломж байдаг уу?
 
-Хүний эрхийн үндэсний комисст ирж байгаа ергедөл гомдолын ихэнх нь цагдан хорих байрнаас ирдэг. Эдгээр нь ихэвчлэн гурван үндсэн асуудал байдаг. Үүнд “Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргаж өгөөч, би хилс хэрэгг холбогдчихлоо, биеийн байдал муу байгаа учраас эмчилгээ хийлгэх шаардлагатай байна" гэдэг. Эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй холбон үзэх юм бол цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ нь хүний эрүүл мэндийг хамгаалах эрхийг хязгаарладаггүй. Энэхүү эрх нь нээлттэй байх ёстой. Иймээс бид цагдан хорихоос ирж байгаа гомдлыг шууд хүлээж авдаг. Мөн очиж ажилладаг. Харин шийдвэрийн хувьд хязгаартай, захиргааны байгууллагад шууд үүрэг болгодоггүй. Зөвлөн шаардах хүрээнд асуудлаа тавьдаг юм.
 
-Шийдвэрлэх асуудал хязгаарлагдмал байдаг гэж байна. Үүнийг тодруулахгүй юу?
 
-Хүний эрхийн үндэсний байгууллага гэсэн ойлголт байдаг. Энэ байгууллага төрөөс хараат бус бие даасан байдалтай үйл ажиллагаа явуулдаг. Мөн хөдлөнгийн хяналт тавьдаг. Түүнийгээ олон нийтэд ил болгодог. Шаардлагатай үед төрийн байгууллагад уламжилж, зөвлөж шаардлага хүргүүлдэг юм.
 
-Хэлэлцүүлгийн үеэр гурван үндэслэлийг ярьж байсан. Энэ талаар?
 
-Монгол Улсын Үндсэн хуулийн заалт болон олон улсын зарчим байдаг. Хууль заасан үндэслэл журмаар хэнийг ч хорьж мөрдөж болохгүй. Гэтэл манай эрүүгийн хуулийн 68.1-ийг аваад үзэхээр хорьж мөрдөх үндэслэл байдаггүй ч хэн нэгэн хуулийн байгууллагын ажилтан прокурор, шүүгч дотоод итгэлээрээ дур зоргоороо хэн нэгэн хүнийг хорих боломж нь нээлтэй байгаа юм. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль хэн нэгнийг хорих боломжийг хуулийн байгууллагад маш өргөн хүрээтэй олгочихсон байна. Үүнээс болж асуудал үүсч байна.
 
-Жилдээ хичнээн хүн цагдан хорих байгууллагад саатуулагдаж байна вэ?
 
-Цагдан хорих 461 дүгээр ангид одоогоор 800 орчим хүн хоригдож байна. Манайх шиг цөөхөн хүн амтай орны хувьд энэ бол их тоо юм.
 
-Цагдан хорьчихоод таслан сэргийлэх арга хэмжээ авдаг. Үүнийг буруу гэж үздэг хүмүүс бий. Үүнийг цуцлах үндэслэл байдаг уу?
 
-Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд ямар нэгэн үндэслэл бүрдэхийн бол нэн даруй суллах гэсэн заалт байхгүй. Иймээс үндэслэлийг нь хуульчлах ёстой.
 
-Цагдан хорих холбоотой гомдол нэлээд их ирж байгаа гэсэн. Нийт хичнээн гомдол ирсэн байдаг вэ?
 
-Өнгөрсөн онд нийт 699 гомдол хүлээж авсан. Ирж байгаа гомдлын 60 орчим хувь нь цагдан хорих байр, хорих ангиас ирдэг.
 
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн судалгаанд сүүлийн үед цагдан сэргийлэх арга хэмжээ буурч байгаа гэж байсан?
 
-Улсын дүн буурч байгаа. Үүнийг хараад хүний эрхийг хангаж байна гэж ярьж болохгүй.

Нийслэл таймс
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин ландаг 2014-06-10 06:53:18
    Гурван угсармал хэмээх энэ байр сайн эрчүүдээрээ эртнээс алдартай. Энэ байрнаас шоронгийн хулигаан, муу энергитэй, муу явдалтай хүмүүс олон төрж гарсан. Тэдний нэг нь 48 байрны 5 дугаар орцны нэг давхарт олон жил амьдарсан Ландаг /талх/ хочтой Батцэнгэл х