Намууд хуулиа шинэчлэх цаг болоогүй юу
Монгол Улсын улс төрийн байдал нэн тогтворгүй, нам бүлгүүдийн эрхшээлд бүрэн автсан. Төр хаашаа л бол хаашаа ганхах эрсдэлтэй, хэн хуйвалдаж, хэн нь лобби хийж чадна, тэр нь л гарцаагүй дээр залардаг гажиг тогтолцоотой болоод удлаа. Өнөөгийн улс төрийн энэ байдал сайд нараа огцруулах, өөрсдөдөө шаардлагатай байгаа хуулиа хүч түрэн батлах, үүнээс гадна намын доторх фракц, бүлэглэлийн хагарал бутрал гээд айхтар хүчтэй зүйл Монгол төрийг самарч гүйлээ. Нам нь төрөөсөө үндсэн хуулиасаа илүү хүчтэй. Нам доторх фракц бүлэглэл нь намаасаа илүү эрх мэдэлтэй. Хэн мөнгөтэй нь нам хийгээд улс орноо юутай хээтэй нь захирдаг. Нам доторх эв түнжин муугаас улс төр тогтворгүй болдог энэ нөхцөл байдал хэдий болтол үргэлжлэх вэ.

Иймээс намуудын тухай хууль манайд зайлшгүй шаардлагатай байна. Үүнийг Д.Арвин тэргүүтэй  гишүүд сануулсаар хэлсээр байна. Гэвч сүүлийн бүтэн жилийн турш энэ тухай яригдаж байгаа ч уг хуулийг хэлэлцэх, батлах эсэх одоог хүртэл бүрхэг байсаар. 

Хамгийн сүүлд гэхэд Монгол Улсын ерөнхийлөгч “ Том төрөөс ухаалаг төр рүү” санаачлагынхаа хүрээнд Улс төрийн намуудын тухай буюу намын санхүүжилтын талаарх хуулийн төсөл боловсруулсан танилцуулж байсан. Гэвч улс төрийн томоохон хүчнүүд намуудын тухай хуультай болох асуудалд нэг л хойрго хандсаар байна. 

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиар Намууд бодлогын нам болж өөрчлөгдөнө. Хуулийн дагуу намд гурван гол чухал үүрэг өгч байгаа. Нэгд, нам нь судалгааны байгууллага байна. Хоёрт, манлайлагч, хүний нөөцийг бэлтгэдэг газар байна. Гуравт, нам нь төрөөр дамжуулан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг бүтэц байна гэж маш ойлгомжтой зааж өгчээ.

Мөн Намыг хянах хариуцлагын тогтолцоог бий болгож өгч байгаа гэнэ. Монголд улс төрийн нам шиг, ялангуяа төрд эрх барьж байгаа нам шиг улс төрийн хариуцлагагүй, хяналтгүй байгууллага байхгүй. Тийм учраас намыг хянах хариуцлагын тогтолцоог тодорхой болгохыг уг хуулийн төсөлд тусгаж байгаа ажээ.

Энэ хуулиар улс төрийн намыг бүртгэдэг, хянадаг тогтолцоог шинэчилж, сонгуулийн төв байгууллагад харъяалуулж буй. Улс төрийн намыг өмнө нь Дээд шүүх бүртгэж аваад л болчихдог байсан. Сонгуулийн төв байгууллагатай холбоотой янз бүрийн маргаан гарах юм бол одоо шүүх нь хараат бусаар асуудлыг шийдэг. Сонгуулийн төв байгууллага намыг хэрхэн хянахыг маш тодорхой зааж өгч байгаа гэнэ.
Намын мөрийн хөтөлбөрийн тайланг жилд хоёр удаа сонгуулийн төв байгууллагад ирүүлэх ёстой. Хэрэв сонгуульд оролцож байгаа бол сонгуулийн мөрийн хөтөлбөрийн тайланг өгөх ёстой. Мөн дээрээс нь санхүүгийн тайланг өгөх ёстой. Ийм гурван төрлийн тайлангаар дамжуулж, шаардлагатай бол намыг татан буулгах, намын статусыг өөрчлөх гэх мэт улс төрийн хариуцлагуудыг тооцдог ийм тогтолцоог зааж өгч буй аж. Нам Үндсэн хуулийн эсрэг үйл ажиллагаа явуулбал хүлээх хариуцлагыг маш тодорхой зааж өгсөн.
Зургаан жил дараалан ямар ч шатны сонгуульд оролцоогүй намыг шууд татан буулгах ёстой. Санхүүгийн тайлангаа буруу гаргасан, ирүүлээгүй бол шууд татан буулгана. Үүнд аудитын байгууллага олон нийт бүгд хяналт тавих боломжтой. Манайд нэг хавтгайрсан асуудал бий. Тэр нь нам сонгуульд нэр дэвшихийн төлөө гишүүдээсээ хандив, мөнгөн тусламж авдаг. Үүнийг хянах. Намын зүгээс төрийн үйл ажиллагаанд оролцох оролцоог хатуу зааг ялгаатай болгох. . Нам шилэн данстай байх. Нам дотооддоо асуудлаа, улс төрийн маргаанаа шийддэг.
Намын бүтэц зохион байгуулалтыг уян хатан тогтолцоотой байх, намууд хажуудаа төрийн бус байгууллага, аливаа фракц, одон медальтай байхыг хориглох зэрэг заалтууд уг хуулийн төсөлд тусгагдсан гэх. Үүнээс харахад уг хуулийн төсөл нь одоогийн намуудын үйл ажиллагаатай харшилж, намуудын доторх фракц бүлэглэлийн эрх ашиг хөндөгдөх төлөв бий. Иймээс намууд  өөрсдийн тухай хуулиа шинэчлэн сайжруулахыг нэг их яарахгүй байгаа бололтой.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ч.Туяа\Хэнтий\ 2015-08-24 03:12:59
    Намаа сольсон мангар Арвин яамай бнаа, намаар дамждаг авилгалыг зогсоох хууль санаачлагч Монголд хэрэгтэй.Нам бол бодлого гаргаж хэрэгжүүлэх нь гэдэг маш зөв
    103.23.51.3
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-08-19 02:33:20
    АН-ын луйварчдад хуулиа өөрчлөх санаа байхгүй бололтой.
    103.229.120.5
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-08-19 00:16:25
    МАН-ын үед бас ч гэж цэгцтэй хууль дүрэм хэрэгждэг байжээ, АН гараад бүх зүйлсийг бантан болголоо доо, АН-ыг дахин бүү сонго
    202.21.117.114
    Мэдэгдсэн Хариулах
  • HATANBAATAR 2015-08-18 04:37:05
    ARDCHILSAN HAM UH
    202.70.46.218
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2015-08-18 03:13:50
    2016 оны ИХ-ын сонгуульд АН - МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ намыхан идсэн уусанаараа холбогдоод олонхи болоод ажил явахгүй
    112.72.13.249
    Мэдэгдсэн Хариулах
    • urnaa 2015-08-18 04:38:46
      MASH SOV
      202.70.46.218
      Мэдэгдсэн Хариулах
      • Hatanbaatar 2015-08-18 04:44:49
        ardchilsan nam mash ih bur odorbolgon hudal yrna
        202.70.46.218
        Мэдэгдсэн Хариулах