Микроныхон улам даврах нь
Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд цөөнгүй олон ажил хийгдэж байна. Юуны өмнө төлбөрийн цахим системийг нэвтрүүлсэн. Иргэд эхнээсээ карт авч, түүнийгээ мөнгөөр цэнэглээд, автобусандаа зорчиж байгаа. Гэхдээ ажил цэгцэртэл зай ч байна, лай ч байна. Одоо оюутнууд ирнэ. Ямар картаар зорчих уу гэдгээс авхуулаад шийдэх асуудал зөндөө байгаа. Гэтэл иргэд цахим картынхаа учрыг олоогүй байж байтал нэг л өглөө автобусны чиглэлүүдийг өөрчилж богино эргэлттэй болгочихлоо. “Картаа хаана нь уншуулахаа сураагүй байхад чиглэлээ өөрчилчихлөө. Одоо яана даа.” Гэж бухимдах тээвэрчид л зөндөө байна.
 
Ядаж байхад эргэлт богино болсонтой уялдуулж сэлгэн суултыг үнэгүй байлгана гэж байсан ч энэ ажлаа хэрэгжүүлсэнгүй. Учир нь төлбөрийн системийг цахимд пшлжүүлсэн хэдэн хоногт иргэдийн дунд судалгаа явуулж. Тэгэхэд автобусаар зорчиж байгаа иргэдийн 80 хувь нь 30 минутын дотор өөр унаанд сууж байж л дээ. Ингээд тооцоод үзэхээр нийтийн тээврийнхэн алдагдалтай ажиллахаар болчихоод байгаа аж. Тиймээс түр зууртаа энэ ажлыг судалж үзэхээр хойшлуулчихаад байгаа юм билээ. Одоо тэгэхээр дараагийн шийдвэр гартал иргэд мөнгөө төлөөд л автобус дамжаад байхаас өөр арга алга. Уг нь пшнэчлэл хийж байгаа нь зөв. Ард түмэнд ч, автобус компаниудад ч ашигтай, хэрэгтэй хувилбарыг сонгож хэрэгжүүлэх цаг болсон.
 
Иргэдийн төлсөн мөнгөний чамгүй хувийг тасалбар түгээгч, жолооч хоёр нийлж “цохьдог” байдлыг ч шийдэх хэрэгтэй байсан. Гэхдээ автобусыг богино эргэлттэй болгосон нь иргэдэд эргээд хүнд тусч байна. Яах вэ, урт автобус оруулж ирээд, нийтийн тээвэрт явуулж байгаа. Түүнийхээ орлогыг бодох нь зөв л байх. Гэхдээ иргэдээ ч бас бодох л хэрэгтэй. Тэр сэлгэн суултын минутыг заавал 30 болгоод байх шаардлага юу байна. Арай бага, 10 минутаар ч юм уу зохицуулбал яасан юм. Эсвэл сэлгэн суулт нь 200 төгрөг байна гээд хямдруулчихсан ч болмоор юм шиг.
 
Нөгөө талаар сэлгэн суулт үнэтэй болохоор иргэд том биш бага оврын автобусыг сонгон зорчиж эхэллээ. Өчигдөр өглөө гэхэд микронууд жинхэнэ утгаараа “даам” гарчихаж. Дундын зайд 600-700 төгрөгөөр явдаг байсан бол 800 болгочихож. Хаашаа л явна дүүрэн. Олдох ч янз алга. Гэхдээ иргэд автобусаар хоёр дамжиж, 1000 төгрөг үрснээс 200,300-г нь ч болов хэмнэнэ л гэж үзнэ шүү дээ.
 
Ингээд л “даам” гарсан ч байсан микронд сууж таарна. Дээрээс нь чиглэл нь ядаж тодорхой. Одоо оройдоо бол бүр давраад, 1500 төгрөгөөр явна биз. Ер нь ойрноос орой болохоор жаахан хол газар ийм үнээр явж байгаа. Тиймээс нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудаа хурдхан нэг тийш нь болгох хэрэгтэй байна. Хүмүүс автобусанд биш микронд суугаад байвал том оврын автобусныхны ашиг орлого тэгтлээ нэмэгдэх нь юу л бол. Том оврын автобусныхаа ашиг орлогыг нэмэгдүүлэх бодлого давхар барьж байгаа бол энэ мэт асуудлаа шийдэх хэрэгтэй. Даварсан микроныхныг улам давраах нөхцөл байдлыг гаргаж болмооргүй байна.
 
Монголын мэдээ
О.Уянга
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Үүл 2015-08-18 12:50:32
    96 оны үед л байсан даа. УБ Хивс компанийн үүдэн дээр зогсож байхад энэ цагаан Үүл баатар л хачин цув гоонжтой гарч ирээд л микроавтобусанд суугаад л явж билээ
    103.229.121.129
    Мэдэгдсэн Хариулах
  • khesgee 2015-08-18 12:04:16
    neg bol shiljin suultiig unegui bolgo.ugui bol bus iig hujinaar ni yauulah xeregtei.
    202.179.29.123
    Мэдэгдсэн Хариулах
  • одоо боль  2015-08-18 10:23:37
    микрог одоо болих, халах цаг нь болсон дөө, сэг болж болж дууслаа, хэзээ ч салаад унаж мэдэхээр, жолооч мөнгө хураагч нар нь ч гэж адгуус мал шиг л ...
    112.72.13.127
    Мэдэгдсэн Хариулах
  • tyg 2015-08-18 08:43:42
    abtobusaar yabaagui 20 garui jil bolson hun yu gej oilgoh be.
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • ангиш 2015-08-18 06:54:38
    Автобус Арай эрт зогсох юмаа 23цаг болгож болдоггуй юмуу 10унгурууд зогсчих юм 10унгуруугууд прус 1000 -микро 1000 болчих юм
    150.129.140.248
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol 2015-08-18 06:51:07
    Konduktor hiideg hun hulgaich bolchihdog yum bnlee shuu.ko hiij baisan huniig ajild avch bolohgui shuu.hulgai hiigeed bdag yu bnlee.
    122.201.24.46
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol setgel... 2015-08-18 05:27:24
    zgr uridnii marshrutaaraa l tsaximaa sain taraagaadbyabuul l da... zavharsan ym xiin baixiin...
    180.149.78.26
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-08-18 05:04:52
    Ochigdor gehed l 7000 tug avtobusand suulaa. Ajildaa irj ochih bolgondoo ingej suuval balrah yum bna le.
    112.72.11.108
    Мэдэгдсэн Хариулах
  • аймшигт орон 2015-08-18 03:01:22
    микронуудыг болиочээ. хэдэн халтар төгрөг хэдэн хүний амь нас, эрүүл мэндийн үнэтэй вэ?
    150.129.140.103
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-08-18 01:39:07
    Salga tolgoit dandaa neg balai um sanaachilj bh um
    103.10.23.108
    Мэдэгдсэн Хариулах
  • О.УЯНГА 2015-08-18 01:29:09
    ЗӨВ ШҮҮ
    150.129.143.149
    Мэдэгдсэн Хариулах